Айл болгонд л жижигхэн эмийн сан байдаг шүү дээ. Витамин, халуун, ханиад, зүрх судасны, даралтны гээд л гэр бүлийн гишүүн болгонд зориулсан эм бий. Харин уг жижигхэн эмийн сангаар өдөр тутмын амьдрал, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж цаашлаад тухайн улсын соёлын онцлогийг ч дүгнэх боломжтой гэнэ.
Италийн гэрэл зурагчин Габриэле Галимберти эл асуудлыг хөндөхөөр дэлхийн өнцөг булан бүрийн айл өрхөөр аялан гэрэл зураг дарсан байна. Тэрээр энэ цувралаа 2016 оноос эхлэн дөрвөн жилийн турш “Home Pharma” гэх гэрэл зургийн төслөө хөгжүүлсэн байна.
1. Швейцар — Урлагийн цуглуулагч Канделита, Арно Брюнель нар гэртээ асар олон төрлийн эм хадгалдаг байна.

2. Энэтхэг — Мумбай хотод амьдардаг энэ гэр бүлийн эмийн ихэнх нь баруун гар талд сууж буй Аббас Али Сагрид зориулагдсан байна. Тэрээр тархинд цус харваж байжээ.

3. Итали — Эртний Ромын үеийн тулааныг сонирхогч Андреа Букколини тоглолтын үеэр авсан хөхрөлт, няцралтаа эмчлэх зориулалттай түрхлэг байнга бэлэн байлгадаг.

4. Латви — Тэтгэвэртээ гарсан багш Ингрида Пулексе одоо цөөн төрлийн эм хэрэглэдэг ч өмнө нь өвдөх үедээ хэрэглэж байсан эмүүдээ хадгалсаар байдаг.

5. Гаити — Зүүн гар талд буй Уолл-Линс Балтазар хадам ээж, үеэл хоёрынхоо хамт гэрэл зурагт буужээ. Тэрээр Гаитигийн уламжлалт анагаах ухаанд түшиглэн эмчилгээгээ хийдэг бөгөөд эмийн ургамлаа голдуу орон нутгийн зах эсвэл “medsen fey” хэмээн нэрлэдэг уламжлалт эмчээс авдаг гэнэ.

6. Коста-Рика — Долоон настай Йохан (зүүнээс гурав дахь) хүүд нь ADHD буюу анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн үед хэрэглэдэг эмийг эцэг эх нь худалдан авсан ч одоогоор уулгаж эхлээгүй байна.

7. Франц — Алексис, Орели Шофер-Ивар нар сэтгэл түгшилтийн эсрэг эм, антибиотик гээд л олон төрлийн эм хэрэглэдэг.

8. Япон — Ясумаса, Нобүко Кавай нарын хувьд нөхөр нь зүрхний өвчтэй. Харин эхнэр нь ясны сийрэгжилтийн эмчилгээнд зориулан эм хэрэглэдэг.

9. Колумб — Хилда Таразона (баруун гар талд), түүний охин болон ач охин нэг гэрт амьдардаг бөгөөд эмийн шүүгээгээ хамтран хэрэглэдэг.

10. Швейцар — Иогийн багш Сюзан Фишер зөвхөн гомеопатик аргаар бэлтгэсэн бүтээгдэхүүн, тэр дундаа ургамлын ханд хэрэглэдэг.

11. Бусад зургууд
