UBLife Logo
Спорт

Олны танил залуус Бямба гараг бүр хөлбөмбөгөөр өрсөлдөнө

Олны танил залуус Бямба гараг бүр хөлбөмбөгөөр өрсөлдөнө

Монголын Хөлбөмбөгийн холбооны Футзалын ордон өнгөрсөн Бямба гарагт хөгжөөн дэмжигчдийн хөл, уухайн дуунд дараастай өнжлөө. Футзалын дээд лигийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд эхэлсэн энэ өдрүүдэд Бямба гараг бүр олны танил эрхмүүдийн дундах “Celebrity match” буюу “Оддын тоглолт”-ыг зохион байгуулж байхаар болжээ.

Анхны тоглолтын оролцогчоор дэлгэцийн уран бүтээлч, тамирчин, дуучин зэрэг олны анхаарал дунд байдаг эрхмүүд оролцлоо.

Хоёр баг тус бүр нэг эмэгтэй тоглогчтой байсан нь волейболын тамирчин Г.Хонгорзул болон сарказм шингэсэн контентуудаараа үзэгчдийг байлдан дагуулж буй жүжигчин Д.Дөлгөөншүр нарыг онцлох нь зүйтэй болов уу.

Дэггүй маскот тоглолт эхлээд удаагүй байхад тамирчдаас бөмбөгийг нь булаан залж өшиглөснөөр шүүгчээс улаан хуудас авч талбайг орхисноор оролцогчид маань сая нэг тоглолтоо тухтай үргэлжлүүлэх боломжтой боллоо.

Тоглолтын эхний хагасын 2 дахь минутад “Technozone” багийн 9 дугаартай тоглогч, жүжигчин А.Атарболд анхны бөмбөгийг эсрэг талын хаалганд оруулснаар гоолын салхийг хагалсан бол волбейболын тамирчин Г.Хонгорзул “SOOLE” багаас хоёр дахь гоолыг оруулан, онооны тоог тэнцүүлсэн.

Ийнхүү дараагийн гоолуудыг  “Technozone” багаас артист  З.Батсанаа,  “Хоронзон” Дөлгөөн нар, “SOOLE” багийн тоглогч, реппер Б.Эрхэмбаяр буюу OG BRO, Лууяа буюу жүжигчин Б.Лувсанцэрэн нар оруулснаар хүч тэнцүү, сонирхолтой тоглолтыг үзүүлж чадлаа.

Эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлсэн залуусын тоглолт эцэст нь “Technozone”  багийн хожлоор өндөрлөсөн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.