АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексик, Канадын импортын бараанд 25 хувь, Хятадын бараанд 10 хувийн нэмэлт татварыг хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн оноох болсноо зарласан билээ. Гэвч өнөөдөр эхлэх байсан Канад, Мексикийн барааны татварын нэмэлтээ нэг сараар сунгасан. Учир нь энэ хоёр улсын тэргүүд Трамптай утсаар ярьж, хилийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах, нэмэлт хүч илгээх, хар тамхины хууль бус наймааг зогсоохын төлөө хичээхээ амласан юм.
Харин Хятадын тухайд Америкийн хориг, нэмэлт татвар өнөөдрөөс үйлчилж эхэлсэн. БНХАУ Трампын эсрэг Дэлхийн худалдааны байгууллагад зарга мэдүүлээд, АНУ-ын татварын нэмэлтийн эсрэг хариу арга хэмжээ авах болсноо зарлалаа. Энэ сарын 10-наас эхлэн Хятадын тал АНУ-ын нүүрс, шингэрүүлсэн байгалийн хийнд 15 хувь, түүхий нефть, хөдөө аж ахуйн техник, том оврын машин техникт нэмэлт 10 хувийн татвар онооно. Мөн вольфрам, теллур, рутений, молибден зэрэг газрын ховор элементийг үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд АНУ-д экспортлохдоо хатуу хяналт тавина гэдгээ мэдэгдлээ. Дээр нь Google компанийг монополын хууль зөрчсөн хэргээр шалгахаар боллоо.
Дэлхийн хоёр том эдийн засгийн дайн ийнхүү эхэлбэл цаашдаа дэлхийн улс орнуудад нөлөөлөх болно.