Астрологийн шинжлэх ухаан бидний төрсөн өдрийн төөргөөс хамааран, ямар орд хэнтэй хос болохоор заяагдсан гэдгийг хүртэл зааж өгдөг. Хүн төлөвлөгөө гаргаж байхад Бурхан шоолж инээдэг гэдэг шиг биднийг хэн нэгэнтэй үерхэн болзож, гэрлэж амьдарч байхад од эрхэс цаашид юу болохыг мэдэж байдаг гэнэ. Үнэхээр зарим хосыг харахад огт өөр эсрэг тэсрэг мэт санагдав ч он удаан жил хайр дурлалаар дүүрэн амьдарсаар байдаг. Ингээд ямар ордынхон учирвал жинхэнэ төгс хос гардаг, амьдрал нь бат бэх байдгийг зааж өгснийг сонирхон үзэцгээе.
Хонь + Жинлүүр
Энэ холбоо бол хэрхэн эсрэг тэсрэг биетүүд хоорондоо татагдаж, нэг нэгнээ нөхдгийн яруу тод жишээ юм. Хонь бол сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, хурц зантай удирдагч хүн. Тэд тайван амгалан, эвийг олохдоо гарамгай Жинлүүртэй яг таардаг, эрч хүчээ дарж чаддаг байна. Харин жинлүүрүүд хониос өөртөө хэрэгтэй шийдэмгий зан, эр зориг авдаг. Хонь хурц зангаа дарж сураад, жинлүүр илүү санаачлагатай болбол энэ хоёр ордын амьдрал жинхэнэ цэцэглэнэ. Нэг нэгнээсээ суралцдаг хос.
Үхэр + Хилэнц
Зөрүүдээрээ алдартай энэ хоёр ордынхон огт таарахгүй мэт. Тэгвэл үгүй, харин энэ тэвчээр, хатуужилтай зан нь жинхэнэ үнэнч, халуун дурлалын үндэс болдог байна. Практикч, тогтвортой Үхэр харилцаанд аюулгүй байдал авчирдаг бол Хилэнцийн нууцлаг зан ааш, эрч хүч харилцааг улам гүнзгий, сайхан болгодог. Гэхдээ нэг нэгэндээ буулт хийж, хувийн орон зайг нь хүндэлдэг байх хэрэгтэй.
Ихэр + Хумх
Соёлтой, боловсон хоёр ордын төлөөлөгчид харилцан хүндлэл, мэдлэгт суурилсан бат бэх холбоог үүсгэнэ. Шинэ юм сурах хүсэл, юм бүхнийг сонирхдог зан нь энэ хоёр ордыг улам ойртуулна. Ихрүүд энэ харилцаанд олон төрлийн сонирхолтой байдал авчирдаг бол Хумхууд шинэлэг санаа, өөрийн онцгой байдлаар чимэж чадна. Харин хоёулаа эрх чөлөөнд хэт дуртай нь бага зэрэг саад болох гээд байдаг тал бий.
Мэлхий + Матар
Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, хэт мэдрэмтгий Мэлхий, биеэ барьж чаддаг, хүйтэвтэр Матар хоёр таарахгүй мэт танд санагдаж болох. Тэгвэл энэ хос бол хамгийн бат бэх хос байдаг. Тэд нэг нэгнээ хүндэлж, нөхөж чаддаг. Мэлхий нь матарт шаардлагатай сэтгэлийн дулааныг нь өгдөг бол Матрууд мэлхийдээ тогтвортой, аюулгүй мэдрэмжийг олгодог гэнэ.