UBLife Logo
Спорт

Дээд лиг | Холимог оддын тоглолтод Gremix, Э.Батмагнай, Ука, Э.Минжинсор нар сонгогдлоо

Дээд лиг | Холимог оддын тоглолтод Gremix, Э.Батмагнай, Ука, Э.Минжинсор нар сонгогдлоо

Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн улирлын тоглолтууд дуусах дөхөж, плей-оффын шат ойртож байна. Шийдвэрлэх ийм чухал үед уламжлалт байдлаар зохион байгуулагддаг “Бүх оддын тоглолт” 2-р сарын 7, 8-ны өдрүүдэд болохоор товлогджээ.

Хоёрдугаар сарын 7-ны өдөр явагдах “Холимог одод”-ын тоглолтод оролцохоор сонгогдсон эрхмүүдийг зарлалаа.

Энэ удаагийн “Холимог одод”-ын тоглолтод дуучдаас Э.Минжинсор, Цэцэ, Ука, Наагий, “Гала” хамтлагийн Болороо, Ану, “Foux“ хамтлагийн Халиун, “The Hu” хамтлагийн хөгжимчин Jamba, Enhush нар

бөхчүүдээс улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын начин Э.Батмагнай, гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг нар

жүжигчдээс Б.Тамир, О.Энхтуул, Б.Барслхагва, Ц.Давааням, Jiminee, Ууганаа, Р.Отгонбаяр, Э.Батнямбуу нар

волейболын тамирчдаас Г.Хонгорзул,

олны танил эрхмүүдээс Gremix, Ангууч, Tami, Kaizeneo, Содоо, “Тэнгисийн эрэг дээрх 247” шоуны оролцогч М.Билгүүн нар сонгогджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.