Жүдоч Бавуудоржийн Баасанхүү 24 насандаа Монгол Улсын аваргад гурав дахиа түрүүлж, Азийн аваргаар тодорч, Их дуулга ангилалд анхны түрүүгээ дархлан, Дэлхийн аварга болж, “Парис-2024” олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн билээ. Ганцхан жилийн хугацаанд энэ бүх амжилтуудад хүрсэн гэхээр гайхамшигтай явдал.
Тэрбээр “Парис-2024” олимпын наадмаас хойш ер тэмцээнд оролцоогүй бөгөөд өдийг хүртэл нам гүм байсан. Тэгвэл гавьяат тамирчин маань үрийн зулай үнэрлэж, ээж болжээ.
Б.Баасанхүүгийн хань Парисын Их дуулга тэмцээний хүрэл медальтай жүдоч Г.Болор-Очир билээ.
Эх орныхоо нэрийг спортоор өндөрт өргөж яваа энэ цагийн шилдэг тамирчдадаа бүл нэмсэнд баяр хүргэж, аз жаргал хүсье.