Мэргэжлийн сүмо бөхийн сэкивакэ асан Ичиножёо зодог тайлаад кино урлагт хүч сорихоор АНУ-ыг зорьсон талаар бид мэдээлсэн.
Түүний анхны бүтээл нь “The Wide West” бөгөөд 1900 оны үед Японы сүмочид Америкт аялаж байгаа түүхийг өгүүлсэн кино.
Энэ кинонд Ичиножёо, жюүрёод барилдаж байсан Хишёонофүжи хоёр сүмо бөхийн дүрийг бүтээжээ.
Гэхдээ Ичиножёо АНУ-д ИЧИ нэрээр жүжигчний замналаа өрнүүлэх гэнэ. Киноны ерөнхий продюсер Andrew Freund “Тэрээр хэдийнэ зодог тайлсан тул сүмо бөхийн нэрээрээ явах нь тохиромжгүй гэж үзсэн. Ингээд багаараа ярилцаж байгаад Ичи гэдэг нэр сонголоо. Гадаадын хүмүүст цээжлэхэд хялбархан, Ичинноров хэмээх монгол нэртэй нь ч холбогдож байгаа юм. Ичи үгээ маш сайн цээжилж, дасгал хийдэг. Зураг авалт дээр найруулагч ОК гэж хэлсэн ч би илүү сайн чадна гээд дахиж зураг авхуулдаг залууМэргэжлийнсүмод түрүүлж байсан хүн аргагүй өөр юм” гэж тайлбарлажээ.
Харин түүнтэй хамт гол дүр бүтээсэн бодибилдингийн дэлхийн 3 удаагийн аварга Александр Невский “Би олон тулааны урлагийн тамирчидтай хамт кинонд тоглож байсан. Анх удаагаа сүмо бөхийн одтой хамтран ажиллаж үзлээ. Сүмочдыг хатуу сахилга баттай гэж мэддэг байсан ч дүр бүтээхийг нь харах үнэхээр сайхан байлаа” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.
“The Wide West” кино тавдугаар сард Каннын кино наадмаар нээлтээ хийнэ.