UBLife Logo
Нийгэм

Улаанбаатарт маргааш -15-21 градус байна

Ub.life
Ub.life
Улаанбаатарт маргааш -15-21 градус байна

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшин цас орж байна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. -9-11 градус хүйтэн байна. Маргааш Улаанбаатр хотод -15-21 градус хүйтэн байх төлөвтэй.

Өнөөдөр буюу 2025 оны хоёрдугаар сарын 10-ны 20 цагаас маргааш 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр нутгийн зүүн болон хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй байх нь. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар салхи, шуургатай байхыг малчид, тээвэрчдэд онцгойлон анхааруулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.