UBLife Logo
Хөгжим

T.O.P хамтлагтаа хэзээ ч эргэн очихгүй гэлээ

T.O.P хамтлагтаа хэзээ ч эргэн очихгүй гэлээ

БНСУ-ын алдарт хамтлаг BIGBANG дахин сэргэх цаг хугацаа дөхсөөр байна. G-Dragon, Тэян, Тэсон нар хамтдаа уран бүтээл хийж, нэг нэгнийхээ тоглолтод очиж дэмжсээр байгаа. Харин хүний наймааны хэрэгт орооцолдсон Сынри урлагийн ертөнцөөс бүр мөсөн холдож, хар тамхины хэрэгт орсон T.O.P кино урлагт хүч сорьж явна.

Саяхан цахим ертөнцөөр T.O.P хамтлагтаа эргэн ирэх гэж байна гэж шуугисан. BIGBANG хамтлаг албан ёсны хуудастаа гишүүдээ G-Dragon, Тэян, T.O.P, Тэсон гэж бичсэн байсан нь гол рэп дуучныг хамтлагтаа эргэн ирэх найдлага фэнүүдэд нь төрүүлсэн хэрэг.

Гэвч дуучны албан ёсны төлөөлөгч өчигдөр /2025.02.11/ энэ мэдээллийг эрс үгүйсгэлээ. Тэрээр “T.O.P гэдэг нэр олон нийтийн сүлжээнд нэмэгдээгүй, өөрчлөгдөөгүй, тэнд үргэлж байсаар байсан. Хамтлагтаа эргэн орохгүй гэсэн түүний бодол хэвээр байгаа гэдгээ саяхан ярилцлагадаа хэлсэн байсан” гэж мэдэгдсэн юм.

T.O.P “Squid Game 2” киноны хэвлэлийн бага хурлын үеэр “Цэргээс халагдаад би BigBang хамтлагтаа маш их хор хүргэж, хохирол учруулснаа ойлгосон. Дахиж гай болохгүйн тулд би хамтлагаа орхисон. BigBang-д эргээд очихоос би ичсэн. Хэрэв би ганцаараа уран бүтээл хийвэл өмнө нь гаргасан алдаа болгоныхоо төлөөсийг өөрөө үүрч чадна. Харин хамтлагтаа буцан очвол тэдэнд гай болно. Би тэднийг зовоохыг хүсээгүй” гэж ярьж байсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.