UBLife Logo
Спорт

Монголын сагсчид энэ сард Гуам, Японы багуудтай тоглоно

Монголын сагсчид энэ сард Гуам, Японы багуудтай тоглоно

Ирэх намар Саудын Арабт болох сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны 5, 6-р тойргийн шийдвэрлэх тоглолтууд энэ сард явагдана.

Монголын шигшээ баг урьдчилсан эхний шатнаа Малайз, Таити, Вьетнамын багуудыг хожсон бол хоёрдугаар шатанд Хонг Конг, Сингапурыг буулгаж авсан юм.

Улмаар өдгөө Азийн цомын тэмцээний урьдчилсан гуравдугаар шатны “С” хэсэгт Япон, Хятад, Гуамын шигшээтэй өрсөлдөж буй.

Монголын баг 2-р сарын 20-ны өдөр Гуамын талбайд зочлон тоглох бол 2-р сарын 23-ны өдөр Японы шигшээг эх орондоо хүлээж авна.

Монгол болон Гуамын тоглолтод аль хожсон нь тэмцээнийг цааш үргэжлүүлэх боломжтой чухал давуу байдлыг өөрсдийн талд эргүүлэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.