UBLife Logo
Урлаг

Ж.Оюундарийг “Ардын жүжигчин” цолоор шагнана

Ж.Оюундарийг “Ардын жүжигчин” цолоор шагнана

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг угтан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төр, нийгмийн үйл хэрэгт гавьяа байгуулсан эрхмүүдийг алдаршуулж, цол тэмдэг олгохоор зэхэж байна.

Тухайлбал, УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарийг “Ардын жүжигчин” цолоор шагнана.

Тэрбээр “Гэгээн муза” олон улсын театрын наадмаас шилдэг жүжигчний шагнал гардаж байснаас гадна 1980-аад оноос эхлэн тайз, дэлгэцийн олон арван бүтээлд сэтгэлд хоногших дүрийг бүтээсэн билээ.

Түүнийг ардын жүжигчин Л.Жамсранжавын охин гэдгээр нь монголчууд андахгүй.

Мөн УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нарт “Гавьяат жүжигчин” цол олгох ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.