UBLife Logo
Сэтгэл судлал

Найз эсвэл хайртай хүнээсээ асуух хэцүү боловч үр дүнтэй 7 асуулт

Найз эсвэл хайртай хүнээсээ асуух хэцүү боловч үр дүнтэй 7 асуулт

Та үнэхээр сэтгэлээ нээн ярилцах хүртлээ ямар нэгэн асуудал бүрэн шийдэгддэггүй гэдгийг мэдэрч байсан уу? Заримдаа бид аливаа асуудлыг хав дарсаар эцэстээ харилцаагаа эргэн сэргэхийн аргагүй болтол нь үгүй хийх нь бий. Тиймээс цаг гарган, нэг нэгэнтэйгээ ярилцах боломжийг заавал бүрдүүлж байгаарай.


1. Миний амьдралаасаа явуулах, орхих ёстой хамгийн чухал нэг зүйлийг чи юу гэж боддог вэ? Бас яагаад?

2. Чиний хувьд миний ямар зан чанар эсвэл үйлдлийг тэсвэрлэхэд бэрх байдаг вэ?

3. Аль мөчид би чамайг илүү их дэмжиж, чиний хажууд байсан ч болоосой гэж чи хүсдэг вэ?

4. Ямар нэг зөрчилдөөн, хүнд хэцүү асуудлыг би яаж давж гардаг гэж чи боддог вэ? Бас тэр арга, үйлдэл минь чамд ямар санагддаг вэ?

5. Миний ямар өөрчлөлт чиний санааг хамгийн ихээр зовоосон эсвэл зовоож байгаа вэ?

6. Бидний харилцааны юу нь өөр байсан ч болоосой гэж чи хүсдэг вэ?

7. Надтай нээлттэй байхад юу нь хамгийн хэцүү байдаг вэ?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.