Германы гигантууд болох “Байерн Мюнхен”, “Байер Леверкузен” багуудын тоглолт 5:0 харьцаатай “Мюнхен”-ий ялалтаар өндөрлөлөө.
Европын Аваргуудын лигийн тэмцээний шигшээ 16-гийн шатнаа оноолт таарсан эдгээр багуудын хоёр тоглолтод гурван гоолыг оруулсан Английн шигшээ багийн ахлагч Харри Кэйн хэд хэдэн шинэ амжилтыг бүтээв.
Тэрбээр Аваргуудын лигийн нэг улиралд арван гоол оруулсан анхны англи тоглогч болсон. Түүнээс өмнө нэг улирал дахь Аваргуудын лигт оруулсан гоолоороо тэргүүлсэн англи тоглогчдын жагсаалтыг Стевен Жеррард 7 гоолтойгоор манлайлж, Рашфорд, Стерлинг, Шийрер, Сколез нар зургаан гоол оруулсан амжилтаар дэд байрт эрэмблэгдэж байв.
Мөн Аваргуудын лигт 50-иас дээш гоол бүтээсэн хоёр дахь англи тоглогчоор Харри Кэйн тодорлоо. Түүний хувьд Аваргуудын лигийн тэмцээнд 39 гоол оруулж, 11 гоолын дамжуулалт бүртгүүлээд байна.
Харин түүнээс өмнө Аваргуудын лигийн тэмцээнд 50 гоолын босго давсан ганцхан англи тоглогч байсан нь Дэвид Бекхэм (16 гоол, 36 гоолын дамжуулалт) билээ.
Өдгөө 31 настай Кэйн замналынхаа анхны цомыг авахаар зорж буй. Тэрбээр энэ улирлын Аваргуудын лиг болон Бундес лигт түрүүлэх боломжтой.
Сонирхуулахад, Харри Кэйн “Байерн Мюнхен” клубийн төлөө 81 тоглолтод оролцож 76 гоол оруулсан төдийгүй 23 гоолын дамжуулалтыг дархлаад байна.
“Байерн Мюнхен” клуб Аваргуудын лигийн тэмцээний шигшээ наймын шатнаа Италийн “Интер Милан” багтай тоглох юм.
