Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд явагдаж байна. Тус наадамд найман спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдөж байгаа билээ.
Манай улсаас зургаан спортын төрөлд 24 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр иж бүрдэл медаль хүртэв.

Тухайлбал, уулын цанын төрөлд А.Азжаргал алтан медаль хүртсэн бол снөүбордын төрөлд А.Алтан-Очир мөнгө, М.Энхзаяа хүрэл медаль хүртэж, Монгол Улсын баг тамирчид одоогийн байдлаар тус наадмаас нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна.

Өмнө нь 2017 онд Австри улсад болсон тус наадмаас Монголын баг тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байв. Онцолбол, А.Алтан-Очирын тус наадмын хоёр дахь медаль бөгөөд тэрбээр өчигдөр снөүбоардын жиант слалом төрөлд хүрэл медаль хүртсэн билээ.
