UBLife Logo
Хөгжим

Танд хаврын уур амьсгалыг мэдрүүлэх 8 шинэ K-pop дуу

Танд хаврын уур амьсгалыг мэдрүүлэх 8 шинэ K-pop дуу

Удахгүй дөрөвдүгээр сар гарна. Урин дулаан цаг ирж, өвлийн “ичээнээсээ” гарах цаг иржээ. Саяхан гарсан энэ дуунууд танд хаврын уур амьсгалыг мэдрүүлж, эрч хүч олгох нь лавтай. Шинэ плейлист байгуулж, энэ найман дууг заавал нэмээрэй.

IVE — ATTITUDE

Энд сайхан аялгуу, уян үгс, хөөрхөн дахилт гээд бүгд бий. ATTITUDE дууг сонсоод та өвлийн хүнд хувцсаа тайлан хаяж, өөртөө итгэлтэй гаран алхах нь мэдээж. Өглөөг өөртөө зориулахад тань энэ дуу тус болно.

ZEROBASEONE — BLUE

Хөх өнгө бол мөнх тэнгэрийн өнгө. Яг л хаврын сэрүүхэн салхи мэт санагдах дуу.

Hearts2Hearts — The Chase

Улирал солигдох үеийг хамгийн төгс илтгэсэн дуу бол The Chase. SM Entertainment агентлагийн шинэ охидын хамтлагтай танилц.

Минни (G)I-DLE– Obsession (Feat. Тen из WayV)

Энэ бол тэр дороо хоногшиж, бүтэн өдөр чихнээс салахгүй дуу.

BSS – CBZ

Уйтгартай байна уу? Энэ дууг эгшиглэж байхад уйтгар, гуниг гэж байхгүй.

Chungha – STRESS

Эхний мөрөөсөө л тайван бай, бүү бухимд гэж өгүүлнэ. Харин хамгийн сүүлд нь амьдралд хэт сүртэй хандаж хэрэгүй гэж сургана.

NCT DREAM — When I’m With You

Шинэ дуу ч хуучны ямар нэг юмыг сануулсан, өөдрөг бүтээл.

Jin BTS — Running Wild

Дуу эхлэнгүүт л танд хаврын улирал эхэлж байгаа мэдрэмж төрнө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.