UBLife Logo
Нийгэм

Ноорог.мн сайтыг фэйсбүүк чатаар ирсэн гомдлын дагуу байцаажээ

Ноорог.мн сайтыг фэйсбүүк чатаар ирсэн гомдлын дагуу байцаажээ

Яг одоо "Ноорог" медиагийн үүсгэн байгуулагчдын нэг, захирал О.Уламсайхан мэдэгдэл хийж байна. Өнгөрөгч шөнө өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзсан 8 ажилтныг шөнийн 22:00 цагаас 07:00 цаг хүртэл саатуулсан тухай мэдээлэл гарсан бөгөөд сонгуулийн үеийг баримтжуулсан “18 хоног” баримтат нэвтрүүлгээ цацах тухай мэдээлэл гаргаснаас ердөө хэдхэн хоногийн дараа энэхүү үйл явдал болсон юм.

Яг одоо болж буй хэвлэлийн хурлын үеэр О.Уламсайхан,

“Фэйсбүүкийн чатаар хуурамч нэртэй, хуурамч хаягаар илгээсэн мэдээллийн дагуу гомдлыг нь хүлээн авч, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан манай сайтын ажилтнуудыг байцаан, энэхүү үйл ажиллагааг явуулсан” гэв.

Мөн хураасан эд зүйлсийн жагсаалтыг гаргаж өгөөгүй байгаа бөгөөд хувийн эд зүйлсийг хураан авсан байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\52.221.196.116
Зүгээр шалгуулчихаач
ЗОЧИН\3.1.102.193
Зүгээр шалгуулчихаач