UBLife Logo
Нийгэм

ЦЕГ: “Ноорог” иргэдийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэв

Ub.life
Ub.life
ЦЕГ: “Ноорог” иргэдийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэв

“Ноорог медиа”-ийн залуусыг саатуулсантай холбоотойгоор дөнгөж сая ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга С.Тайван нар мэдээлэл өглөө. 

Ингэхдээ гүйцэтгэх ажиллагаа бус, хойшлуулашгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд “Иргэдийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан, мөрдөж мөшгөсөн, эрх чөлөөнд нь халдсан болон мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй” нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гэсэн хэд хэдэн үндэслэлээр шалгаж байгаа гэв. Мөн энэхүү мөрдөн шалгах ажиллагаа нь “Ноорог”-ийн хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа, ямар нэг кино, контент, пост зэрэгтэй ямар ч холбоогүй гэж Г.Пүрэвдэлгэр хэлсэн. Тэрбээр мөрдөн шалгах ажиллагааг иргэний гомдолд үндэслэн явуулсан гэдгийг батлан хэлээд иргэд амаар, бичгээр болон цахимаар гомдол гаргах эрх нь нээлттэй, түүнийг нь хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжтой гэдгийг тодруулсан.  

Дээрх үйл явдал “Ноорог медиа” өнгөрсөн сонгуультай холбоотой “18 хоног” баримтат киногоо удахгүй цацна гэдгээ мэдэгдсэний дараахан болсон нь улстөрийн зорилготой байх гэж олон нийтийн зүгээс ихээхэн хардлага төрүүлж байна. Харин энэ тухайд Г.Пүрэвдэлгэр “Бид эхэнд дурдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримтуудыг хураан авсан. Хурааж авсан зүйлс дунд ямар контент, мэдээллүүд байгааг мэдэхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдэгдэх байх. Бид прокурорын зөвшөөрлийн дагуу, өөрсдийг нь юм уу, өмгөөлөгч, хөндлөнгийн хүмүүсийг байлцуулан, гэрчтэйгээр нотлох баримтуудтай танилцаж, улмаар ямар зүйл ангид хамааруулан шалгах вэ гэдгээ тогтооно” гэв. 

Харин өчигдөр болсон хойшлуулашгүй мөрдөн шалгах үйл ажиллагааг ямар зүйл ангиар явуулсан бэ гэдэг нь нууцад хамаарах зүйл хэмээн дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
2
0
0
0
3
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.212.108.178
ЗОЧИН\52.77.238.140
ЗОЧИН\52.77.238.140
ЗОЧИН\52.77.238.140
ЗОЧИН\52.77.238.140
ЗОЧИН\52.77.238.140