UBLife Logo
Нийгэм

ТОЙМ | “Ноорог медиа”-г саатуулсантай холбоотой хэвлэлийн хурлын 6 гол өнцөг

Ub.life
Ub.life
ТОЙМ | “Ноорог медиа”-г саатуулсантай холбоотой хэвлэлийн хурлын 6 гол өнцөг

“Ноорог медиа”-гийн ажилтнуудыг өнгөрсөн шөнө байгаа газраас нь очиж, ямар нэг үндэслэл танилцуулалгүйгээр шууд саатуулжээ. Энэ талаар тус компанийн Гүйцэтгэх захирал О.Уламсайхан тайлбарлалаа. Тэрбээр “Амьдралдаа харж байгаагүй олон микрофон, камер харж байна”. Зөвхөн “Ноорог” чухал болохоор биш хэвлэлийн эрх чөлөө гэдэг бидний хэн хэнийх нь хувьд маш чухал, энэ асуудал хөндөгдөж байгаа учраас ийм олон хэвлэл ирсэн байх гэж харж байна. Бүгдэд нь баярлалаа” гэлээ. 

1. “Ноорог медиа”-г прокурорын зөвшөөрөлгүй үндэслэлгүйгээр саатуулав. 

Биднийг урьд шөнө 21.00 цагийн үед Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс байсан газар, байршлыг ямар ч мэдэх боломжгүй байсан үед ирсэн. Ирээд бидний бүх утас, холбоо барих хэрэгслүүдийг хурааж авсан. Тэгээд шууд ийшээ авчирсан. Тухайн үед “Бид өмгөөлөгчтэйгөө холбогдмоор байна, өмгөөлөгчтэйгөө холбогдох шаардлага байна” гэхэд “Очоод холбогдоно биз дээ” гэх тайлбар хэлээд бидний холбоо барих хэрэгслүүдийг хурааж аваад тэрнээс хойш буцааж өгөөгүй. 

2. “Танай бичлэгүүдийг үзээд хүн амиа хорлох гээд байна” гэсэн гомдлын дагуу хойшлуулшгүй байцаасан гэжээ. 

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү чатаар манай бичлэгүүдийг үзээд амиа хорлох гээд байна гэж гомдол гаргасны дагуу шуурхай саатуулж байна гэж Ахлах мөрдөн байцаагч нь өөрөө танилцуулсан. Хамгийн гол тэр нэр нь Facebook-ийн зохиомол нэртэй хүн чатаар хэлсэн гомдлын төлөө шөнөөр, бидний байршлыг тогтоогоод гүйцэтгэх ажиллагаа явуулаад хойшлуулшгүй журмаар барьсан. Мөн ажлын байранд маань зөвшөөрөлгүй нэгжлэг хийж, бүх тоног төхөөрөмжийг хураан авсан. 

3. “Ноорог медиа” нь олон нийтийн санхүүжилт болон өөрсдийн зардлаар бүтээсэн сонгуулийн үйл явцын тухай баримтат кино хийж байжээ.

Бид “18 хоног” нэртэй сонгуулийн тухай баримтат киног одоогоор нийт 80 сая төгрөгийн санхүүжилт гаргаж хийж эхэлсэн. Энэ киноны эвлүүлгийн ажил дуусаагүй, пост продакшны шатанд явж байна. Энд хууль бусаар бичиж авсан үйл явдал, дэлгэрэнгүй дүрс, ямар нэг аймшигтай булхай юм байхгүй. Гэхдээ киноны агуулга нь Монгол Улсад сонгууль ямар шударга бус явагдаж байгааг хангалттай харуулж чадахуйц болсон. Нийт 14 террабайт дүрс бүгд хураагдсан. 

Ер нь гараагүй бүтээлийг урьтаж саатуулахыг оролдож байна гэдэг их юмны дохио байх гэж бодож байна. Энэ бол бидний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө хаана явж байгаагийн том хэмжүүр болж байна гэж хувьдаа харж байна. 

4. “Ноорог медиа”-г саатуулсан нь анхны удаа биш 

Өчигдрийн болж байгаа үйл явдал бидэнд анх удаа тохиолдож байгаа юм биш. Шинэ жилээр буюу 12 дугаар сарын 31-ний өдөр ч бас Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс залгаж байна гээд мөн л шөнө, оройн цагаар саатуулсан. 

5. “Зүгээр л торгуулиад өнгөрчихсөн, айгаад явсан, шөнөжингөө сууж тарчлаад өнгөрсөн олон хүн байгаа байх гэж бодож байна”

Энд бидний үзэж, хардаг хэвлэл мэдээллийн олон байгууллагын төлөөлөл ирсэн байна. Талархаж байна. Гэхдээ энэ асуудал зөвхөн бидэнд хамаатай биш, ингэж камерт өртөж, анхаарал татаж чадаагүй олон залуу байгаа. Маргааш нь пейжээ устгасан, торгуулаад чимээгүй өнгөрсөн, магадгүй хэнд ч хэлээгүй, контент туурвих, үзэл бодлоо илэрхийлэх хүсэл зорилгоо тэр чигээр нь алдсан, эсвэл гутраад гадагшаа явсан тохиолдол байхыг ч үгүйсгэхгүй. 

Бүгд дуу чимээтэй, бүгд олон камер цуглуулж чадахгүй. Зүгээр л торгуулиад өнгөрчихсөн, айгаад явсан, шөнөжингөө сууж тарчлаад өнгөрсөн олон хүн байгаа байх гэж бодож байна. Энэ бол манай нийгмийн өнөөдрийн байгаа байдлыг л харуулж байна. 

6. “Ноорог айхгүй, айх үндэслэл байхгүй” 

Биднийг MCS компанитай хамааруулах гэж оролдож байх шиг байна. Энд ирсэн камерууд ч тэр MCS, АПУ-гийн дүрсийг авч үзэж л байсан. Бусад медиагийн л адил бид компаниудтай хамтын ажиллагааны гэрээгээр ажил гүйцэтгэж байсан удаатай. Энэ бол бизнесийн хамтын ажиллагаа. 

Мөн биднийг Эрүүгийн хуулийн 19.9.1 буюу Үндэсний эв нэгдлийг бусниулахтай холбоотой заалтаар прокурорт баривчлах хүсэлт илгээгээд, хариу ирэх хүртэл нь холбоо барих ямар ч хэрэгсэл өгөхгүй хүлээлгэж байна. Үүнийг би айлгах зорилготой л гэж харж байна. Учир нь, үүнийг хэрэгсэх ямар ч боломж байхгүй зүйл, заалт гэдгийг хуульч маань хэлсэн. Ийм боломжгүй зүйл хийгээд, том ялтай, том зүйл заалт дурдаж байна гэдэг нь биднийг айна гэж бодсон байх. Ноорог айхгүй, айх үндэслэл байхгүй. Бид юу хийж байгаагаа мэдэж байгаа, өөрсдийгөө худал мэдээлэл түгээсэн, хэн нэгний нэр төрд халдсан гэж огт бодохгүй байна. 

Гаднын санхүүжилт, тролл баг гэх ойлголтыг ч биднийг айлгахын төлөө ашиглаж байна. Аль болох ийм зүйлд авталгүйгээр, шүүлтүүртэй хандаасай гэж бодож байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
7
0
0
0
0
2
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.229.148.183
Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно. Таны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай. Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол болохгүй Бидэнд имэйл илгээхээс бүү эргэлзээрэй баярлалаа