UBLife Logo
Уул уурхай

Якоб Стаусхолм: Монголын говийн гүнээс эрдэс баялаг, эрдэм мэдлэг ундарч байх болтугай

Ub.life
Ub.life
Якоб Стаусхолм: Монголын говийн гүнээс эрдэс баялаг, эрдэм мэдлэг ундарч байх болтугай

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төр, Засгийн газрын төлөөлөл өнөөдөр Оюу толгойн гүний уурхайд зочиллоо. Хүндэт зочидыг Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм хүлээн авч, Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагааг танилцуулсан юм.


Энэ үеэр Якоб Стаусхолмын хэлсэн үг бүрэн эхээрээ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Засгийн газрын гишүүд, зөвлөхүүд, хүндэт зочид оо, Ерөнхийлөгч Танд Оюу толгойн гүний уурхайд хүрэлцэн ирж энэхүү их бүтээн байгуулалтыг өөрийн нүдээр үзэж урмын үг хэлсэнд баярлалаа.

Одоогоос яг хоёр жилийн өмнө бид 1,300 метрийн гүн дэх энэ цэгээс Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэлснийг дэлхий дахинд баяртайгаар тунхаглаж байлаа. Өнөөдөр Монгол Улсын төрийн тэргүүн өөрийн биеэр зочилж, бидний хөдөлмөртэй танилцан, энэ богино хугацаанд хамтдаа хаана хүрч чадсаныг харлаа. Өнгөрсөн 15 жилийн турш бидэнтэй хамт байж, уудам говийн гүнд энэхүү дэлхийн хэмжээний уурхайг бий болгоход бүх түвшинд итгэл хүлээлгэж ирсэн Монголын төрийн үе үеийн удирдлагуудад онцлон талархмаар байна.

Бидний хамтын ажиллагааны үр дүнд ирэх 4 жил Оюу толгойн олборлолт жилд дунджаар 500 мянган тоннд хүрч, энэ арваны төгсгөлд дэлхийд эхний тавд бичигдэх зэсийн уурхайнуудын нэг болох болно. Оюу Толгой 20 мянга гаруй Монголчуудын бүтээсэн монгол уурхай төдийгүй эхэлсэн цагаасаа инженерчлэл, технологийн шийдлээрээ дэлхийг гайхшируулж, олон улсын шилдэг мэргэжилтнүүдийн ажиллаж үзэхийг хүсдэг жишиг уурхай байсаар ирсэн. 

Бид үйлдвэрлэлийн шинэ стандартыг тогтоохын тулд хамгийн сүүлийн үеийн автоматжуулалт, бодит цагийн өгөгдлийн дүн шинжилгээ, аюулгүй байдлын шилдэг технологийг ашиглаж байна. Энд үйлдвэрлэсэн зэсийн баяжмал нь дэлхий даяар салхин сэнс, цахилгаан тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийн амин чухал орц юм. 

Оюу толгойн уурхайгаас олборлож буй зэс нь хүн төрөлхтний ногоон хөгжилд Монгол Улсын оруулж байгаа үнэтэй хувь нэмэр төдийгүй, энд хэрэгжүүлж буй байгаль орчны чиглэл дэх үйл ажиллагаанууд нь Монгол Улсын Ерөнхийлөгч таны санаачилсан олон төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж буй бодит жишээ юм.  

Өнөөдрийн айлчлал Монгол Улс байгалийн нөөцөөр баялаг, чадварлаг ажиллах хүчинтэй, хөрөнгө оруулалтад нээлттэй орон гэдгийг батлан харуулсан гэж найдаж байна. Монгол түмний элч болсон төрийн тэргүүн таны итгэл, урмаар ирэх цагийг хамтдаа бүтээлцэхдээ бид бэлэн байна. Монголын говийн гүнээс эрдэс баялаг, эрдэм мэдлэг ундарч байх болтугай!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
BAT\13.229.49.151
Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно. Таны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай. Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол болохгүй Бидэнд имэйл илгээхээс бүү эргэлзээрэй баярлалаа