“IMARC” буюу Олон улсын уул уурхайн чуулган Австралийн Мельбурн хотноо тав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус чуулганы үеэр “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Жан Себастъян Жак илтгэл тавьсан юм.
Түүний илтгэлийн талаарх товч мэдээллийг хүргэе. Тэрбээр цахим эриний тухай илтгэл тавьсан юм.
Жан Себастъян Жак хэлэхдээ “Цахим эрин манай салбарт томоохон эргэлт авчирна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Цахим эрин, мэдээллийн технологи манай салбарын үнэ цэнийн гинжин хэлхээний алхам бүрт нөлөөлнө. Хайгуулаас эхлээд маркетинг хүртэл бидний ажиллах арга барил бүхэлдээ өөрчлөгдөх болно. Гэхдээ бид ганцхан шөнийн дотор Майкрософт шиг програм хангамжийн компани болж хувирахгүй. Би ийм өөрчлөлтийн тухай яриагүй. Гол нь цахим эрин рүү шилжихдээ өрсөлдөх чадвараа хэрхэн хадгалах вэ гэдэг чухал юм” гэлээ.