Гүржид явагдаж буй Тбилисийн Их дуулга тэмцээний эхний өдрийн барилдаанууд дөнгөж саяхан эхэллээ.
Энэхүү тэмцээнд Монголын 19 жүдоч хүч сорихоос Монгол улсын аваргад гурвантаа түрүүлсэн, өсвөр үеийнхний Азийн аварга М.Ичинхорлоо хамгийн түрүүнд татамид гарч, 43 секундэд өрсөлдөгчөө буулгаж авав.
57 кг-ийн жинд оролцож буй тэрбээр эхний тойрогтоо Кенийн Ноне Грэйстэй учраа таарч ийн ялснаар шигшээ 16-гийн шатнаа францын бөх, олимпын наадмын мөнгө, хүрэл медальтай Сара Леон Сизиктэй барилдахаар боллоо. Тэд 2018 онд залуучуудын ангиллаарх ДАШТ-ий үеэр таарч барилдахад Сизик цэвэр ялж байсан юм.
