UBLife Logo
Newsfeed

Таксины өдөр буюу Путин тэргүүтэй халтуур хийж байсан алдартнууд

Таксины өдөр буюу Путин тэргүүтэй халтуур хийж байсан алдартнууд

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Олон улсын таксины өдрийг тэмдэглэдэг. Учир нь 1907 оны энэ өдөр Лондон хотын гудамжинд анх удаа тоолууртай такси машинууд гарч ирсэн юм. Гэхдээ тоолуурыг үүнээс өмнө 1874 онд Германы Вильгельм Фридрих Недлер зохион бүтээсэн байлаа.

Ингээд энэ өдрийг тохиолдуулан, таксинд явж, амьдралаа залгуулдаг байсан алдартнуудыг танилцуулъя.

Леонард Нимой

Star Trek киноны од, жүжигчин Нимой 1950-иад онд Лос-Анжелес хотод таксичин байжээ. Өдөр нь жүжгийн бэлтгэл, шалгаруулалтад оролцоод шөнө нь таксинд явж, эхнэр, хоёр хүүхдээ тэжээдэг байсан гэнэ. Бостоны их сургуулийн оюутнуудтай уулзалт хийх үеэрээ тэр нэг удаа Ерөнхийлөгч Жон Кеннедиг Массачусетс мужийн сенатор байхад нь үйлчилж байснаа ярьсан байдаг.

Роберт Де Ниро

Тэрээр 1976 онд такси барих эрх авч Нью-Йорк хотын гудамжаар нэг сар “тэнэсэн” байна. Гэхдээ мөнгө олох гэж биш найруулагч Мартин Скорсезегийн “Таксины жолооч” киноны гол дүрд тоглох бэлтгэлээ базааж байжээ.

Дэвид Мэмет

Пулитцер шагналт найруулагч Мэмет Чикагод богино хугацаанд халтууранд яваад амжжээ. Дараа нь тэр таксинд явахыг зохиолч болохын тулд заавал хийж үзэх ёстой ажил гэж тодорхойлсон билээ.

Пол Стэнли

Алдарт Kiss хамтлагийн дуучин Пол 1974 онд Нью-Йорк хотод таксины жолоочийн лиценз авч байжээ. Madison Square Garden ордонд болох Элвис Преслигийн тоглолт үзэх хүмүүсийг зөөж байхдаа тэр дотроо энэ хүмүүс хэзээ нэгэн цагт миний тоглолтыг үзэхээр ирээсэй гэж мөрөөддөг байжээ.

Дэнни Гловер

Жүжигчин болохоосоо өмнө Дэнни таксинд явж, амьдралаа залгуулдаг байжээ. 1999 онд том од болсон хойноо тэр Нью-Йоркийн таксины компанийг арьсны өнгөөр ялгаварласан гэж АНУ-ын такси, лимузин машины комисст гомдол гаргаж байв. Дэнни жолооч нарыг хар арьст үйлчлүүлэгчийг авахаас татгалзаж, зөвхөн цагаан арьстнуудын өмнө зогсдог гэж заргалдсан юм.

Владимир Путин

ОХУ-ын Ерөнхийлөгч 1990-өөд оны үед халтууранд явдаг байсан гэдэг. Путин 2021 онд “Россия 1” сувгийн “Новейшая история” баримтат кинонд “Зарим үед таксинд явахаас өөр аргагүй болдог байлаа. Ярихад эвгүй ч гэсэн харамсалтай нь тэгж мөнгө олохоос өөр арга байгаагүй” гэж ярьж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
2
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.