UBLife Logo
Дэлхий

Хятадад алдсан нутгаа авахад нь Трамп Монголд туслах ёстой гэв

Хятадад алдсан нутгаа авахад нь Трамп Монголд туслах ёстой гэв

Америкийн “19FourtyFive” сайтын шинжээч Майкл Рубин Хятадтай хэрхэн тэмцэх аргыг Ерөнхийлөгч Дональд Трампад зааж өгчээ. Хэрэв БНХАУ Тайванийг өөрийн газар нутгаа гэж үзсээр байгаа юм бол Монгол ч гэсэн Хятадад алдсан газар нутгаа нэхэмжлэх эрхтэй.

Засгийн эрхэнд гарснаасаа хойш Канад, Гренландыг эзэлнэ хэмээн зарлаж байгаа Трампын  шунал, мөн Хятадыг сулруулах хүсэлтэй нь нийцэх  бодлого бол Монголыг дэмжих гэж Рубин үзэж байна. Тэрээр “Монголын Засгийн газар Өвөрмонголыг тэр чигээр нь авч, далайд гарцтай болох бүрэн эрхтэй. Тэрэхээр Монголын энэхүүү хууль ёсны хүслийг нь дэмжих цаг иржээ. Өвөрмонгол бол одоогийн Хойд Солонгостой хил залгасан газар байсан.  Нинъюань Вэй зэрэг түүхт боомтууд ч Монголд харьяалагддаг байсан” гэжээ.

Мөн “БНХАУ Тайванийг өөрийн гэж үзэхээс илүү Монгол Улс Хятадыг эзэмшлээ гэж үзэх эрхтэй. АНУ түүхийн зөв талд нь байж, анд нөхдөө дэмжих цаг болжээ. АНУ-ын албан ёсны бодлого нь Монголын хууль ёсны хил хязгаарыг сэргээж, хятад цагаачдыг хүчээр нутагт нь буцаах, Монголд далайд гарах гарц, боомтуудыг нь буцаан өгөх юм. Азид АНУ агуу хүчирхэг болох нь Монголыг дахин агуу болгохоос эхэлнэ” гэж уриалсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
27
3
4
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна