UBLife Logo
Спорт

Б.Отгонтуяа, Э.Дэлгэрмаа, Т.Алтжин нар Азийн АШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Б.Отгонтуяа, Э.Дэлгэрмаа, Т.Алтжин нар Азийн АШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Йорданы Амман хотноо явагдаж буй чөлөөт бөхийн Азийн АШТ-ий эхний өдрийн урьдчилсан барилдаанууд ид үргэлжилж байна.

Монголын бөхчүүдээс 55 кг-д зодоглосон 23 хүртэлх насныхны Азийн хошой аварга Б.Отгонтуяа, Өмнөд Солонгосын И Хю Рим, Казахстаны Зульфия Яхарова нарыг цэвэр ялснаар хагас шигшээд шалгарлаа.

Тэрбээр Хятадын 18 настай Ли Юухуаныг давбал финалдах юм.

Харин 59 кг-д хүч сорьж буй Монгол улсын аварга Т.Алтжин эхний тойрогт гоц мөргөж, 20 хүртэлх насныхны Азийн АШТ-ий үзүүр бөх Танчолпон Кибалбековаг 8:0-ээр буулгаж авав. Хагас шигшээ дэх түүний учраа бөх нь U17 болон U20 насныхны дэлхийн аварга Сакүра Ониши юм.

68 кг-д барилдсан ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт ОУХМ Э.Дэлгэрмаа эхний даваанд гоц мөргөж, Өмнөд Солонгосын Ким Мин Жуг даралтаар цэвэр яллаа. Тэрбээр Хойд Солонгосын бөх, “Парис-2024” олимпын наадмын V байрт шалгарсан Пак Сол Гумийг давбал жиндээ финалдах юм.

50 кг-д зодоглосон Монгол улсын аварга Б.Мөнхнар эхний тойрогтоо Хятадын бөх, U20 насныхны дэлхийн аварга Юү Жанд цэвэр ялагдлаа. Хэрэвзээ Хятадын бөх финалдвал Б.Мөнхнар хүрлийн төлөө дагаж барилдана.

76 кг-ын жинд хүч сорьсон ДАШТ-ий мөнгөн медальтай Э.Даваанасан, U20 насныхны Азийн аварга, өсвөрийн ДАШТ-ий хүрэлтэй Нодока Ямамототой оноо тэнцүү байсан ч, цагийн төгсгөлд гэнэ алдаж ялагдлаа. Японы бөх финалдвал Э.Даваанасан дагаж барилдана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.