UBLife Logo
Спорт

Т.Бөхчулуун макүшитагаас барилдана

Т.Бөхчулуун макүшитагаас барилдана

Японы сүмо бөхийн холбооноос макүшитагаас барилдах эрх авсан сонирхогчдын сүмо, оюутны сүмо бөхийн аваргуудын нэрсийг зарлалаа.

Японы биеийн тамирын их сургууль буюу Nippon Sport Science University сургуулийн бөх, өнгөрсөн оны 11 дүгээр сард Бүх Японы оюутны аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Т.Бөхчулуун макүшитагаас барилдах эрх авлаа. Тэрээр Касүгано дэвжээнд элсжээ. Т.Бөхчулуун ахлах сургуульд байхдаа чөлөөт бөхөөр Японы аварга болж байжээ.

Т.Бөхчулуун нь Миторюү Б.Төрболд, Оошёоүма П.Дэлгэрбаяр, Оонокацү Б.Чойжилсүрэн нарын дараа Монголоос төрсөн дөрөв дэх оюутны ёкозүна болсон юм.

Гадаад бөхөд дадлага хийх хугацаа олгодог тул манай бөх яг хэзээнээс мэргэжилд барилдаж эхлэх нь тодорхойгүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зочин\54.169.12.236
Тэр хүзүү бас л байна шүү. Амжилт
ЗОЧИН\13.250.33.72
Мундаг хүүд амжилт хүсье
ЗОЧИН\175.41.173.116
Мундаг хүүд амжилт хүсье
ЗОЧИН\13.250.50.33
ЗОЧИН\13.250.50.33
ЗОЧИН\13.212.106.225
Сайхан хүү бна.Монголын их аваргуудын замналыг үргэлжлүүлэх нь дамжиггүй.