Сингапур улсад явагдаж буй 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээний “А” хэсэгт багтсан Монголын эрэгтэйчүүдийн шигшээ Сингапурыг 21:16-гаар, Тайванийн багийг 22:10 харьцаатайгаар хожиж, хэсгээ тэргүүлэв.
Тэд шигшээ наймд энэхүү тэмцээний дөрвөн удаагийн аварга Австралийн багтай тоглоно. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Э.Дөлгөөн, Г.Дөлгөөн, Ц.Отгонжаргал нар багтаад буй.
Харин Б.Ариунцэцэг, Э.Нарангоо, М.Булбул, О.Хулан гэсэн бүрэлдэхүүнтэйгээр тоглосон эмэгтэйчүүдийн шигшээ хэсэгтээ Тайванийн багийг 21:14-өөр хожиж, Тайландын шигшээд 17:11 харьцаатай ялагдав.
Монголын баг хэсгийнхээ тэргүүн байраар шалгарсан тул шигшээ наймд Филиппины багтай учраа таарлаа.
Азийн цомын тэмцээний хасагдах шатны тоглолтууд маргааш явагдана.