UBLife Logo
Спорт

Үерийн улмаас Азийн наадамд оролцох 400 тамирчныг нүүлгэн шилжүүлжээ

Үерийн улмаас Азийн наадамд оролцох 400 тамирчныг нүүлгэн шилжүүлжээ

Сүүлийн өдрүүдэд Япон Улсын зарим бүс нутагт хүчтэй аадар бороо, үер, хөрсний нуралт зэрэг байгалийн гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаа. Японы Айчи болон Гифү муж, Нагояд энэ сарын 8-ны орой хүчтэй аадар бороо орсны улмаас барилга байгууламж усанд автаж, зам талбайд үер бууж, ихээхэн хохирол учруулаад байна. Орон нутгийн захиргаанаас Шёнай голд “5 дугаар түвшний үерийн онцгой сэрэмжлүүлэг” буюу хамгийн өндөр зэргийн сэрэмжлүүлэг зарласан байна.

Байгалийн энэхүү гамшиг удахгүй хөшгөө нээх Азийн наадамд ч нөлөөлж эхлээд байна. Тус наадамд оролцохоор Нагояд очоод байсан гадаадын баг тамирчид гамшигт нэрвэгдэж, нийт 400 гаруй тамирчин хорогдох газарт шилжин байрлаад байгаа ажээ.

Нагоя хот, Айчи мужийн захиргаанаас үер усны хохирлыг Азийн наадмын нээлтээс өмнө хурдан шуурхай арилгаж, наадмаа амжилттай зохион байгуулна гэж мэдэгдээд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...