Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн 2024-25 оны плэй-оффын шийдвэрлэх тоглолтууд энэ цаг мөчид явагдаж байна.
Хагас шигшээд тоглох болзлоо хамгийн түрүүнд хангасан “Бишрэлт Металл” багийнхан “SG Apes”-ийн эсрэг хүч сорьж буй юм.
Эл цувралын эхний гурван тоглолтод “SG Apes” дараалан хожсоноор ахин ганцхан удаа хожиход финалд шалгарахаар болов.
Харин хар нүхэнд унасан “Бишрэлт Метал” багийнхан дөрвөн тоглолтод дараалан хожих бэрх даалгавартай нүүр туллаа.
Өнөөдөр “М банк” аренад явагдсан цувралын гурав дахь тоглолтыг А.Энхбаясгалан торгуулийн улмаас өнжсөн. “Метал”-ийнхан тоглолтын үеэр үүссэн 19 онооны дутуугаа А.Батхуягийн сайн тоглолтоор нөхөж чадсан ч, боломжит довтолгоонуудаа алдаж, цагийн төгсгөлд алсын зайн шидэлтээ амжилтгүй гүйцэтгэснээр хожигдлоо.
Сонирхуулахад, “Бишрэлт Метал” багийнхан энэ үеэр Азийн Аваргуудын лигийн тэмцээнд давхар өрсөлдөж байгаа учир шахуу хуваарийн дагуу тоглож, эрчимтэй ачааллыг үүрч байгаа билээ.
“Метал” Азийн Аваргуудын лигт Малайзын Дээд лигийн аварга “NS Matrix Deers” багийг буугаж аваад буй агаад хоёр дахь тоглолтоо 4-р сарын 5-ны өдөр Индонезийн “Пелита Жая” багтай хийнэ.
