UBLife Logo
LIFESTYLE

Филиппинд хайраас болж шархалсан ажилтнуудад цалинтай чөлөө өгдөг боллоо

Филиппинд хайраас болж шархалсан ажилтнуудад цалинтай чөлөө өгдөг боллоо

Филиппиний нэгэн стартап компани ажилтнууддаа “heartbreak leave” буюу хувийн харилцааны шалтгаантай сэтгэлзүйн шаналлын үед чөлөө олгож эхэлжээ.

Энэ чөлөө нь жилд нэг удаа, хоёр өдөр цалинтай байх бөгөөд ажилтнууд хайртай хүнээсээ салсан, хувийн харилцаанд хүндрэл гарсан тохиолдолд ашиглах боломжтой.

Ийм төрлийн чөлөөг зарим хүмүүс тоглоом шиг хүлээн авч болох ч, Филиппинд энэ нь ажилчдын сэтгэл зүй, сэтгэл хөдлөлийн эрүүл мэндийг дэмжсэн анхны алхам болж байна. Салалт, гэнэтийн хайртай хүнээс холдох, гэрлэлтийн асуудал зэрэг нь ажлын бүтээмжид бодитоор нөлөөлдгийг сэтгэл судлаачид ч хүлээн зөвшөөрдөг.

Компанийн хүний нөөцийн багийн зүгээс “Ажилтнууд зөвхөн бие махбодын бус, сэтгэл зүйн хувьд ч дэмжлэг авах ёстой. Харилцаа дуусах нь ихэнхдээ ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг тул энэ төрлийн чөлөөг хэрэгжүүлэх нь чухал гэж үзсэн” хэмээн тайлбарласан байна.

Тус компани BPO буюу бизнес процесс аутсорсингийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ төрлийн чөлөө олгож буй анхны байгууллагуудын нэг болж байгаа юм.

Сошиал сүлжээнд олон хүн энэ шийдвэрийг дэмжиж, “сэтгэл зүйг ойлгож буй алхам” хэмээн эерэгээр хүлээн авчээ.

2023 онд Cebu Century Plaza Hotel зүрх нь шархалсан ажилтандаа таван өдрийн цалинтай чөлөө өгч буйгаа танилцуулж, ихээхэн шуугиан дэгдээж байсан удаатай. Тус компанийн захирал өөрийнхөө мэдэрсэн туршлага дээр үндэслэн үүнийг санаачилсан бөгөөд жилд нэг удаа авах эрхтэй, мөн салсан хүн нь өмнө чөлөө авахдаа мөн салж байсан хүнээс нь өөр байх ёстой гэх заалт оруулж байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.