Аравдугаар сар бол цаг хугацааны урсгалыг хамгийн тод мэдрүүлдэг сар. Хөнгөн гуниг, ид шидийн мэдрэмж, аймшгийн баярын догдлол бүгд нэг дор.
1. “Hunter’s Moon” буюу анчдын сар
Аравдугаар сар бол “Hunter’s Moon” гардаг үе. Энэ бол намрын хамгийн тод, хамгийн том сартай шөнүүдийн нэг. Шөнийн тэнгэрийн гэрэлд бүх зүйл илүү ид шидийн болдог.

2. Түүх, домог амь орох үе
Эртний түүх, үлгэр, домог энэ сард онцгой “амьд” мэт санагдана. Навчис, сэрүүн, бороотой өдрүүд, манан будан бүгд үлгэрийн нэг хэсэг болж хувирдаг.

3. Дулаахан ноосон хувцас
Ноосон цамц, ороолт, малгай өмсөх үе ирдэг. Дулаан хувцсаа өмсөөд, тухтай алхах мэдрэмж аравдугаар сарын онцгой аз жаргал. Сэрүүнд дулаахан хувцаслаад явах шиг сайхан зүйл хаа байх вэ.

4. Аймшгийн баярын догдлол
Хэллоуин бол олон хүний хувьд гарцаагүй хүлээдэг баяр. Дуртай эсвэл аймшгийн дүрд хувираад найзууд, гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх, аймшгийн кино үзэж, түүхүүд сонсох нь энэ сарын хамгийн онцгой хэсэг.

5. Жинлүүр болон Хилэнцүүдийн баяр тохионо (IX.24–X.23)
Аравдугаар сарын эхний хагас бол Жинлүүрийн ордныхны төрсөн өдөр. Жинлүүр бол тэнцвэр, гоо зүй, хайр дурлалын орд. Намрын шаргал байгаль, тэнцвэртэй уур амьсгал яг л энэ ордын шинжийг илэрхийлдэг. Сарын сүүл рүү шилжихэд Хилэнцийн орд эхэлнэ. Хилэнц нь нууцлаг, хүчтэй, хувирал өөрчлөлтийн бэлгэдэл. Та нартаа төрсөн өдрийн мэнд.

6. Ном уншихад гайхалтай тохирно
Аравдугаар сар бол олон алдарт зохиолчдын дурдсан сэтгэл хөдлөлийн сар байдаг. Америкт “spooky season” гэдэг бол Европт намрын гуниг, хайр дурлалын түүхүүдийн гол уур амьсгал нь энэ сард өрнөдөг.

7. Гэрэл, лааны улирал
Эрт харанхуй болж эхлэхийг та улам илүү анзаарна. Хүмүүс лаа асаах, гэрлэн чимэглэл тавих нь олширч эхэлнэ. Энэ нь байгалийн харанхуйтай зөөлөн тэнцвэр үүсгэж, харанхуй болоод гэрлийн төгс зохицол үүсгэдэг.

8. Алтан навчсын баяр, агаар салхинд гарах үе
Дэлхийн олон оронд навчсын баяр (Fall foliage festival) тэмдэглэдэг нь аравдугаар сарын онцлог. Шаргал, улаан, хүрэн өнгөний хослолыг хамгийн төгсөөр харж болох сар. Энэ үеэр агаар салхинд гарахад ч бас яг гайхалтай зохицдог нь ийм учиртай. Хайртай хүмүүстэйгээ цуг намрын сүүлийн дулаан өдрүүдийг мэдэрч, агаар салхинд гараарай.

9. Хөнгөн гунигийн амт
Аравдугаар сар сэтгэлд бага зэрэг гуниг төрдөг, бүр цаанаасаа л. Гэхдээ энэ нь хүнд биш, харин ч уянгалаг, үзэсгэлэнтэй байх нь олонтаа. Өөртөө илүү цаг гаргаж, ганцаараа байх мөчүүдээ мэдрэх цаг үе.

10. Шинэ эхлэл рүү алхах бэлтгэл
Намрын төгсгөл, өвлийн эхлэл тул аравдугаар сар бидэнд “хуучныг орхи, шинээр эхэл” гэх дохиог илгээдэг. Өвлийн улирлын өмнөх гоо сайхныг мэдэрч, давхар өөрчлөлт шинэчлэл хийх үе.
