UBLife Logo
LIFESTYLE

Таны амьдралыг өөрчлөх даваа гарагийн 7 өвөрмөц дадал

Таны амьдралыг өөрчлөх даваа гарагийн 7 өвөрмөц дадал

Даваа гараг — зарим хүний хувьд утасны сэрүүлгээ 3 дахь удаагаа "Snooze" хийснээр эхэлдэг бол, заримд нь шинэхэн боломжийн эхлэл мэт мэдрэгддэг. Харин даваа гарагийг илүү сонирхолтой, илүү өөр өнцгөөс угтах 7 өвөрмөц дадлыг санал болгож байна. Эдгээр нь таныг өдрийн турш инээмсэглүүлээд зогсохгүй, амьдралын хэмнэлийг тань шинэчилж мэднэ.


1. Өөртэйгөө өнгөрүүлэх дуугүй 10 минут

Өглөөг сэрүүлгээр биш, өөртэйгөө "чимээгүй" ярилцаж эхлээрэй. Утсаа харахгүй, мэдээ уншихгүй, зүгээр л 10 минут чимээгүй сууж, тархиа сэрээгээд үз. Анхны хэдэн удаа уйтгартай санагдаж магадгүй, гэхдээ дараагийн удаад энэ нь яг л цайны эхний балга шиг амттай санагдаж эхэлнэ.

2. Долоо хоногийн баатар болох

Өөртөө долоо хоногийн баатар нэр оноо — “Төсвийн супермен”, “Төлөвлөгөөний хатан хаан”. Долоо хоногийн турш тэр нэрэндээ үнэнч амьдрах нь өөрийгөө хөгжилтэйгээр сорих нэг арга.

3. Кофе уунгаа “нэг мөр зорилго” бичих

Кофегоо хутгаж байх зуурт цаасан дээр нэг л өгүүлбэр зорилго бич. “Энэ долоо хоногт би өөрийнхөө сайн сайхны төлөө нэг ч болов шийдвэр гаргана.” гэх мэт. Энэ нэг өгүүлбэр танай долоо хоногийн аураг тодорхойлно.

4. Monday Cashback-аа шалгах

Хэзээ ч төсөөлөөгүй урамшуулал даваа гараг бүр таныг хүлээж байна. Monday Cashback нь долоо хоног бүрийн даваа гарагт зөвхөн танд зориулсан нэг үйлчилгээг өндөр хувийн Cashback-тайгаар санал болгодог.

Хамгийн сонирхолтой нь хүн бүрт өөр өөр үйлчилгээ гарч ирдэг. Тиймээс өглөөний сэрүүлгээ цуцалсан ч, Cashback-аа бүү алгасаарай! Шинэ долоо хоног, шинэ Cashback

5. Мессежээр “Баярлалаа” гэж хэл

Долоо хоногийн эхэнд хэн нэгэнд зүгээр л "Баярлалаа" гэж бич. Ажил дээр тусалсан нэгэндээ, эсвэл сэтгэл санааг чинь дээш татсан найздаа. Эерэг энерги цацах нь өөрөө эрч хүчний эх булаг.

6. Сошиалаас цэвэрлэгээ хийх

Инстаграм дээр хэт төгс амьдрал харуулдаг аккаунтуудаа mute хий. Оронд нь бодит амьдралын түүх, бүтээлч санаа өгдөг хуудас дага. Эсвэл хэт сөрөг, огт танихгүй хүмүүсээ хасдаг ч юм уу. Сошиал орчинд ч гэсэн “ариун цэврийн өдөр” гэж байх хэрэгтэй.

7. Оройн урамшуулал төлөвлөх

Даваа гараг бол урамшууллын өдөр. Гэхдээ зөвхөн Cashback биш. Оройд өөртөө зориулж нэгэн "шагнал" төлөвлө. Дуртай амттан, шинэ анги үзэх, утсаа унтраагаад амар тайван 20 минут бясалгах ч байж болно. Та өөрийнхөө хамгийн сайн найз бай.

Энгийн мэт сонсогдох ч, эдгээр жижиг дадлууд л таныг амьдралынхаа гол дүр болгож чадна. Даваа гарагт өөрийгөө шинээр угтаж, шинээр эхлээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.229.53.225
Үжин\18.142.250.217
Илүү гоё мэдээлэл хүргээрэй талархлаа
Үжин\13.250.172.3
Илүү гоё мэдээлэл хүргээрэй талархлаа
ЗОЧИН\13.212.146.112
ЗОЧИН\18.143.151.200
ЗОЧИН\18.143.151.200