UBLife Logo
Сэтгэл судлал

Бусдын муухай үйлдлээс сэвтэхгүй, үнэ цэнээ хадгалж үлдэх 6 үйлдэл

Бусдын муухай үйлдлээс сэвтэхгүй, үнэ цэнээ хадгалж үлдэх 6 үйлдэл

Амьдралд хүн бүр сайхан сэтгэлээр ханддаггүй. Зарим нь таныг буруугаар ойлгож, шударга бус үг хэлж, итгэлийг чинь эвдэж магадгүй. Гэхдээ бусдын хандлага таныг хэн болохыг тодорхойлох ёсгүй. Харин ч тэр сүүдэр дунд гэрлээ хадгалж, үнэ цэнээ хамгаалах нь хүчтэй зан чанарын илэрхийлэл юм.


1. Өөрийн үнэ цэнийг бусдын үйлдлээр хэмжихгүй байх

Хэн нэгний сөрөг үг, муу авир танд шууд нөлөөлөх ёсгүй. Бусдын уур хилэн, гомдлыг өөрийн үнэ цэнийн шалгуур болгох нь өөртөө хийж буй хамгийн том шударга бус байдал юм. “Намайг ингэж хэлсэн, ийм зүйл хийсэн болохоор би үнэ цэнгүй болчихлоо” гэх бодлыг хүлээн зөвшөөрөхгүй байх хэрэгтэй.

2. Сэтгэлээ төв түвшин байлгах дасгал хийх

Муу үг сонссон, хэн нэгэн танд муухай хандсан үед уурлах, гомдох нь хэвийн. Гэхдээ энэ мэдрэмжээ удаан барих хэрэггүй. Амьсгалаа ажиглах, алхах, бодлоо цэгцлэх цаг гаргаж, сэтгэлээ намжаах нь таны дотоод хүчийг хадгалж үлдэнэ.

3. Бусдын үйлийн үрийг өөр дээрээ үүрэхгүй байх

Хэн нэгний ширүүн, шударга бус авир нь тэдний дотоод асуудлыг илтгэж байдаг. Хүн бүр өөрийн дотоод тэмцэлтэй, үл ойлголцолтой амьдардаг. Тэдний асуудлыг өөрийнх мэт үүрч, өөрийгөө зэмлэх хэрэггүй.

4. "Намайг ямар байхыг би сонгодог" гэдгийг санах

Бусдын увайгүй зан танд нөлөөлсөн ч “би яаж хариу үйлдэл хийх вэ?” гэдэг бол зөвхөн таны мэдэлд байдаг зүйл юм шүү. Та дуугүй өнгөрч болно. Та зөөлөн үг хэлж чадна. Та уучилж ч болно. Энэ бүхэн таны хүний чанарыг илтгэх бөгөөд таны үнэ цэн үүгээр хэмжигдэнэ.

5. Хүмүүст хариуцлагыг нь буцааж өгөх

“Чиний хэлсэн үг намайг өвтгөлөө, гэхдээ энэ бол чиний үг, миний үнэ цэнийг тодорхойлохгүй.” гэх мэтээр хариу хариуцлагыг нь тухайн хүнд үлдээ. Та хэн нэгний хэлсэн сөрөг үгний эзэн биш. Та өөрийнхөө үнэ цэнийн эзэн.

6. Гэрэл мэт хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх

Амьдралд муухай сүүдэрт автахгүй байхын тулд гэрэл хэрэгтэй. Танд итгэдэг, сэтгэлийг тань өргөдөг, урам өгдөг хүмүүстэй хамт бай. Тэд таны үнэ цэнийг өдөр бүр сануулж, дотроос тань гэрэлтэх итгэлийг тэтгэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.250.33.42
Bayrlalaa.