Сүүлийн үед Холливудад хүнийг залуужуулдаг шидтэй эм гарсан талаар цуурах боллоо. Ганцхан жилийн дотор огцом залуужиж, жин хасаж, өнгө зүс орсон алдартнуудын тоо нэмэгдээд байгаа ажээ. Тэдний дунд Кристина Агилера, Линдси Лохан, Деми Мур, Селена Гомес нарын нэр дурдагдаж байна. Мэс засал, хагалгаа хийх шаардлагагүйгээр ингэж залуужна гэдэг ховор. Шинэ “эм” гарсан нь үнэн гэдгийг баталж байгаа мэт дээрх оддын нүүр, биед хагалгааны сорви, оёдол огт байхгүй. Зарим хэвлэлд тэдэнд үйлчилдэг авьяаслаг эмчийн нэр хүртэл гарчээ. Нью-Йорк хотын Стивен Левайн эмч дэлхийн хамгийн шилдэг гоо сайхны эмч гэнэ. Тэрээр олон нийтийн сүлжээнд байдаггүй, ямар ч аккаунт байхгүй, өөрийгөө сурталчилдаггүй. Үйлчлүүлэгчид нь өөрсдөө олж очдог ховор хүн ажээ.
Ингээд тэрхүү “эмийг” хэрэглэсэн хэрэгт унаад байгаа 8 одын яг одоогийн зургийг танилцуулж байна.







