Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн хагас шигшээд оноолт таарсан “Бишрэлт Металл” болон “SG Apes” багуудын шийдвэрлэх долоо дахь тоглолт дөрөвдүгээр сарын 18-ны өдөр 19:10 цагаас “М банк” аренад явагдана.
Цувралын эхний гурван тоглолтод дараалан хожсон “SG Apes” ахин ганцхан удаа ялаад финалд шалгарахаар байсан ч, “Бишрэлт Металл”-ийнхан бууж өгөлгүй тэмцсээр цувралыг тэнцүүлж, түүхэн амжилтын өмнө ирээд байна.
Өнөөдрийн тоглолтод хэн ялсан нь финалд “Хасын Хүлэгүүд”-тэй өрсөлдөх эрхтэй болно.
Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг. Аль нь шонхор болж финалд тоглох вэ гэдгийг гэрчлэх ердөө ганцхан тоглолт биднийг хүлээж байна.
