Одоогоос арван жилийн өмнө буюу 2015 он YG Entertainment агентлагийн хувьд үсрэлтийн жил байлаа. BIGBANG, CL, PSY гээд аварга загаснууд к-поп хөгжим ямар байхыг зааж, шинэ хөвгүүдийн хамтлаг iKON залуу эрч хүчээр тайзыг эзэгнэж байв. YG-гийн уран бүтээлчид 2015 онд дэлхийн тайз, чарт, чансаа гээд бүх газар тэргүүлсээр байсан юм. Тиймээ, цаг хугацаа тун хурдан өнгөрч байна. Энэ алдартай дуунууд гараад арван жил өнгөрчээ.
BANG BANG BANG [BIGBANG]
Энэ бол сонгодог K-pop бүтээл. Одоо ч шинэ үеийн одод энэ дууг дуулж, сонсогчид бүжиглэж байна гэхээр үнэхээр цагийг даван туулсан дуу болжээ.
LOSER [BIGBANG]
Ганцаардлын тухай өгүүлэх энэ дуу фэнүүдийн зүрхийг эзэмдэж, BIGBANG хамтлагийн хамгийн алдартай бүтээлийн нэг болсон.
LET’S NOT FALL IN LOVE [BIGBANG]
Богино хугацааны дурлал ямар хэврэг болохыг харуулсан дуу.
MY TYPE [iKON]
iKON хамтлаг замналаа маш сайн MY TYPE дуугаар эхлүүлсэн. Гарсан дороо л Өмнөд Солонгосын бүх чансааг тэргүүлж, шинэ залуус удахгүй од болно гэдгийг батлан харуулсан юм.
HELLO BITCHES [CL]
2NE1 хамтлагийн лидер CL ганцаараа ч дэлхийд дийлж чадна гэдгээ нотлон харуулсан.
DADDY [PSY]
Хэт алдартай GANGNAM STYLE дууныхаа дараа юу ч хийсэн хүлээлтэд хүрэхгүй байсан PSY. Харин DADDY хит болох нь шууд мэдэгдсэн.
RHYTHM TA [iKON]
iKON хамтлагийн анхны бүрэн хэмжээний цомгийн “RHYTHM TA” дуу хүчтэй бит, сэтгэлд хоногшсон дахилтаараа сонсогчдыг татсан.