“Ромын Хамба лам Франциск Каса-Санта-Марта дахь өргөөндөө өнөөдөр таалал төгслөө” гэж Ватикан мэдээллээ. Гэгээнтэн 88 настай байлаа. Ватиканаас тодруулснаар өглөөний 7:35 минутад амьсгал хураажээ.
Мэдэгдэлд “Өнөөдөр Хамба лам Франциск эцэг өвгөдийнхөө гэрт харилаа” гэж дурдсан байлаа.
Хамба лам хоёрдугаар сарын дундуур Ром хотын эмнэлэгт уушгины үрэвслээр хэвтэн эмчлүүлж байгаад гуравдугаар сарын 23-нд эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гараад ламтан олон нийтийн өмнө хоёр удаа гарсан. Мөн тун саяхан сүсэгтнүүдэд баяр хүргэж байсан билээ.
Хорхе Марио Бергольо бол аргентин хүн. 2013 олны гуравдугаар сарын 13-нд Ромбн Хамба лам болсон бөгөөд Өмнөд Америкаас төрсөн анхны Хамба байв.