UBLife Logo
Спорт

Дээд лиг | Нэмэлт цагт “Бишрэлт Металл” хожиж, Байрон Уэсли баатар болов

Ub.life
Ub.life
Дээд лиг | Нэмэлт цагт “Бишрэлт Металл” хожиж, Байрон Уэсли баатар болов

Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн 2024-25 оны улирал дуусах дөхөж, аваргын төлөө өрсөлдөх хоёр багийн нэр тодорсон.

Өнөөдөр “М банк” аренад явагдсан “Хасын Хүлэгүүд” болон “Бишрэлт Металл” багуудын финалын эхний цуврал тоглолтод муу, сайн дараалсан олон үйл явдлууд өрнөлөө.

Тухайлбал, тоглолтын эхний үеийн төгсгөлд “Металл”-ын Девон Скотт, энэ улирлын Үнэ цэнтэй тоглогчоор тодорсон А.Азбаяр нар нанчилдаад амжсан.

Улмаар Скотт тоглолтоос хөөгдсөн бол А.Азбаяр талбайд ахин гараагүй. Гэхдээ уг үйл явдал үүгээр дуусахгүй байх эрсдэлтэй. Скоттыг олон тоглолтоор бандах магадлалтай бол А.Азбаярын бэртсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Тэгэхдээ нэмэлт цагт шийдэгдсэн тоглолтын ялагчаар “Бишрэлт Металл” багийнхан тодорч, 40 оноотой Байрон Уэсли баатар болов.

Н.Мөнхчөдөр бэртлийн улмаас өнжсөн бол Скотт эхний хагаст хөөгдөж, З.Энхтөрийн шөрмөс нь татсанаар талбайг чөлөөлсөн ч, “Металл”-ийн тоглогчид 82:82 харьцаатайгаар өрсөлдөгчдөө буулган авч, цувралыг тэргүүлж эхэллээ.

Финалын цувралын хоёр дахь тоглолт дөрөвдүгээр сарын 23-ны өдөр 19:10 цагаас “М банк” аренад явагдах товтой байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.