UBLife Logo
Дэлхий

Илон Маск Техасын хөдөөд бизнесийн "эзэнт гүрнээ" байгуулж байна

Ub.life
Ub.life
Илон Маск Техасын хөдөөд бизнесийн "эзэнт гүрнээ" байгуулж байна

Техас мужийн нийслэл Остин нисэх буудлаас 30 минут явж өнгөрвөл Farm-to-Market Road 1209 гэсэн хаягийн байршилд хүрнэ. Энд дэлхийн хамгийн баян эр, Дональд Трамп хамгийн ойрын зөвлөх Илон Маск өндөр технологийн төвөө байгуулж байна.

Саяхан баригдаж дууссан, метал гадаргуутай том хэмжээний байгууламж нь Х сошиал платформын төв болох юм байна. Мөн хажууханд нь Маскийн “Boring Company” дэд бүтцийн компанийн төв болон Starlink интернэтийн тоног, төхөөрөмжийн үйлдвэрлэлийн компани бас бий.

Технологийн бүх л “томчуудын” адилаар Маск Цахиурын хөндийд олон жил байрлаж, бизнесээ явуулсан боловч тэр ийнхүү Техасыг зорьж байна. Энд газрын үнэлгээ хямд, Остины ажиллах хүч боломжийн бөгөөд хууль, эрх зүйн хувьд ч илүү таатай гэж үзжээ. Түүнчлэн нэгэн цагт Ардчилсан намын дэмжигч байсан тэрбээр Бүгд найрамдахчуудын хүрээ хамгийн ихээр тэлж буй Техасыг зорьж байгаа нь улс төрийн хувьд ч гайхах зүйл биш.

Үүнээс гадна Илон Маск Техасийн өмнөд хэсэгт буюу Мексикийн хилийн орчимд байх Cameron County-д SpaceX-ийн техник хэрэгсэл, байгууламжаа байгуулаад байна. SpaceX-ийн ажилтнууд тухайн хэсгийг Starbase гэх шинэ суурин болгох өргөдөл гаргаад байгаа бөгөөд шийдвэр нь тавдугаар сард гарах юм байна.

Орон нутгийн иргэдийн хувьд янз бүрийн байр суурьтай байгаа аж. Хотын удирдлагын зүгээс илүү ирээдүйтэй ажлын байр бий болж байгаад баяртай байна гэжээ. Гэвч нөгөө талд хотын хөгжилд нэг компани хэтэрхий их нөлөөлөл үзүүлж, зохицуулалт хийхэд төвөгтэй нөхцөл үүсгэж болзошгүй гэнэ. Тухайлбал, өнгөрсөн онд хүрээлэн буй орчныг бохирдуулсны улмаас “Boring Company”-д торгууль ногдуулаад байсан юм. Харин Маскийн зүгээс хойш суух бодолгүй байгаа бөгөөд хотын орчмыг худалдааны чөлөөт бүс болгож, тариффын “дайнаас” ч зугтах төлөвлөгөөтэй байгаа гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.