UBLife Logo
Спорт

Дээд лиг | Т.Ууганбаяр сул довтолгоо алдсанаар “Хүлэгүүд” цувралыг тэнцүүлэв

Ub.life
Ub.life
Дээд лиг | Т.Ууганбаяр сул довтолгоо алдсанаар “Хүлэгүүд” цувралыг тэнцүүлэв

Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн 2024-25 оны улирлын финалд шалгарсан “Хасын Хүлэгүүд” болон “Бишрэлт Металл” багуудын цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр “М банк” аренад явагдлаа.

Эцсийн мөчид 83:81 харьцаатайгаар ялагч нь шийдэгдсэн эл тоглолтод “Хасын Хүлэгүүд” баг хожиж, цувралыг 1:1 болгон тэнцүүлэв.

Хэдийгээр “Металл”-ийн хувьд нэг легионериор дутуу, мөн үндсэн бүрэлдэхүүнийх нь тоглогч болох Н.Мөнхчөдөр бэртэлтэй ч өнөөдөр ойролцоо тоглолтыг харуулсан.

Т.Ууганбаяр оноог тэнцүүлэх боломжтой сул довтолгоо алдсан нь тоглолтын хувь заяаг эгнэгт шийдсэн юм. Харин “Хүлэгүүд”-ийн тоглогчид жигд сайн нөлөөллийг үзүүлэв.

Финалын цувралын гурав дахь тоглолт дөрөвдүгээр сарын 26-ны өдөр 15:10 цагаас “М банк” аренад явагдах товтой байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.