UBLife Logo
Нийгэм

Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно

Ub.life
Ub.life
Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно

Монгол Улсын иргэн анх удаа орон сууц худалдан авсан болон амьдрах зориулалттай байр барьсан бол 6 сая хүртэлх төгрөгийн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлдэг. Мөн оюутны сургалтын төлбөрийн 10 хүртэлх хувийг буцаан авах боломжтой. Тэгвэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.3, 23.4, 23.5, 23.6-т заасан эдгээр албан татварын хөнгөлөлтийг татвар төлөгчийн дансанд шилжүүлж эхэллээ.

2024 онд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэхээр хүсэлт илгээн баталгаажсан нийт 28,188 иргэнд 52.4 тэрбум төгрөгийг нийслэлийн Төрийн сангаас дөрөвдүгээр сард багтаан буцаан олгоно. Үүнээс 19,547 иргэнд орон сууцны хөнгөлөлт нийт 45.5 тэрбум төгрөгийг буцаан олгоно. Мөн 9,198 иргэнд оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтоор 6.8 тэрбум төгрөгийг буцаан олгоно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.