“Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс зүүн урд зүгт өнөөдөр (2026.10.01) 09:26:07 цагт 72 км зайд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо” гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна.

Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс зүүн урд зүгт 72км
Дорноговь аймгийн Хөвсгөл сумын төвөөс урд зүгт 111км
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс баруун урд зүгт 154 км байлаа.
