Энэ сарын 21-нд таалал төгссөн Ромын Хамба лам Францисктай салах ёслол Ватиканд болж байна.

Хамба ламтны цогцсыг Ватиканы Гэгээн Петрийн сүмд байрлуулж, сүсэгтэн олон дэлхийн өнцөг булан бүрээс цугларсаар байна.

Энэ ёслол нийт гурван өдөр үргэлжилж, сүсэгтнүүд хүндэтгэл үзүүлэх юм.

Ёслолыг кардинал Кевин Фаррелл удирдсан бөгөөд Шинэ Ромын Хамба лам сонгогдтол Ромын католик сүмийг тэргүүлэх юм.

Баасан гаригт авсны тагийг хаах ёслолтой.

Шинэ Ромын Хамбыг сонгох их хуралдаан тавдугаар сарын 5-10-нд болно.

Франциск Хамба лам өөрийгөө Ромын Санта-Мария-Мажоре сүмд оршуулахыг гэрээсэлсэн байна.

Оршуулгын ёслол Бямба гаригт явагдана. Орон нутгийн цагаар 10:00 цагт эхэлнэ.

Ромын Хамба Франциск оршуулгын ёслолоо сүр дуулиангүй, жирийн хийхийг гэрээсэлсэн гэнэ. Авсны тагийг лацдан хаах уламжлал, авсанд мөнгө хийх заншлаас татгалзжээ. Жирийн модон авс өөрөө сонгосон байна.

Оршуулгын ёслолд оролцоно гэдгээ Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Бразилын Ерөнхийлөгч Лула да Сильва, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар илэрхийлээд байна.