UBLife Logo
Newsfeed

Яг одоо шуугиулж буй “Last of us” цувралын II бүлгийн тухай сонирхолтой 10 баримт

Ub.life
Ub.life
Яг одоо шуугиулж буй “Last of us” цувралын II бүлгийн тухай сонирхолтой 10 баримт

HBO-ийн “Last of Us” цувралын эхний улирал дэлхий даяар үзэгчдийг байлдан дагуулж, бүх цагийн үеийн хамгийн шилдэг видео тоглоомоос сэдэвлэн бүтээсэн цуврал хэмээх тодотголыг шүүмжлэгчдээс авсан билээ. Эхний улирал нь “Emmy” шагнал гардуулах ёслолд 24 удаа нэр дэвшиж, ердөө гурван сарын хугацаанд нэг ангийн дундаж үзэлт 32 сая хүрснээр HBO-ийн түүхэн дээд амжилтыг эвдсэн. Энэхүү алдарт цувралын II улирал эргэн ирж, эхний хоёр анги нь одоогоор цацагдаад байгаа билээ. Үзэгч, шүүмжлэгчдийн урмыг хугалаагүй шинэ бүлгийг бид Univision-ий HBO багцаас албан ёсны эрхтэйгээр, дэлхий нийттэй нэгэн зэрэг үзэж байгаа. 

1 - Шинэ бүлгийн эхний ангиудын үйл явдал өвөл өрнөх бөгөөд Канадын Алберьта, Бритиш Колумб хотуудад түлхүү авжээ. 

2 - Зураг авалт нийт 150 өдрийн турш явагдсан. Анхны төлөвлөсөн хугацаанаас хожуу зураг авалт эхэлсэн шалтгаан нь Холливудын зохиолч, жүжигчдийн ажил хаялтаас үүдэлтэй байв. 

3 - Цувралын үйл явдал тахал эхэлснээс 20 жилийн дараа өрнөж буй. 

4 - Хоёрдугаарт бүлэгт “Last of us”-ийн гол жүжигчдээс гадна Абби хэмээх дүр нэмэгдэж, бүлгийн турш гол дүр байх болно. Аббигийн дүрийг жүжигчин Кейтлин Дивер бүтээсэн бөгөөд 2023 оны “No one will save you” киноны жүжиглэлт нь түүнийг сонгох гол шалтгаануудын нэг болжээ. Сонирхуулахад, өмнө нь “Last of us”-ыг цуврал биш нэг ангитай кино болгохоор төлөвлөж байх үед Кейтлин Диверийг Эллигийн дүрд тоглуулах тухай яриа болж байв.

5 - Цувралын энэхүү II бүлэг үзэгчдийн хүлээлтийн гол цөмд байв. Анхны бүрэн хэмжээний трэйлерийг нь гурван өдрийн дотор 158 сая хүн үзсэн нь HBO-ийн түүхэн дээд амжилтыг эвдсэн. 

6 - Одоогоор шинэ бүлгийн эхний хоёр анги цацагдаад буй. 2-р анги болох “Through the Valley” нь IMDB дээр 9.5 гэх маш өндөр үнэлгээ авч, одоогоор “Last of us” цувралын хамгийн өндөр үнэлгээтэй анги болоод байна. 

7 - “Through the Valley” нэртэй хоёр дахь ангийн тулааны хэсгүүдийг шүүмжлэгчид болон үзэгчид маш өндрөөр үнэлсэн. “Empire” сэтгүүлийн кино шүүмжлэгч Жон Ньюжент “Зөвхөн HBO л ийм нүсэр хэмжээний тулааны хэсгийг төгс гүйцэтгэж чадна. “Game of Thrones”-ийн шилдэг тулааны хэсгүүдтэй эн зэргэцэм…” хэмээжээ. 

8 - Цувралын шинэ бүлгийг өмнөхөөсөө ч дутахгүй, зарим талаар илүү болсон тухай олон шүүмжлэгч бичжээ. “Collider”-ийн шүүмжлэгч Росс Бонэйм “2025 оны хамгийн шилдэг цувралуудын нэг” гэсэн бол “SlashFilm”-ийн Жереми Матай “Видео тоглоомоос сэдэвлэсэн бүх цагийн үеийн хамгийн шилдэг бүтээл. Цоо шинэ стандарт тогтоогч” хэмээн үнэлээд байна. Шинэ бүлгийн талаар 131 шүүмж “Rotten Tomatoes” дээр гарснаас дундаж үнэлгээ нь 95% байгаа нь хэр чансаатай бүтээл болсныг илтгэнэ. 

9 - Шинэ бүлгийн хоёрдугаар ангийн төгсгөлд “Through the Valley” хэмээх дуу эгшиглэдэг. Энэ дууг Эшли Жонсон дуулсан бөгөөд тэрээр видео тоглоомд Эллигийн дүрд дуу оруулсан юм. 

Бонус +

Цувралд ашигласан дуунууд олны сонирхлыг ихэд татаж буй. Энд дарж та эхний бүлэгт гардаг дуунуудтай бүрэн танилцаж болно. 

Та дотор гижигдэж, айдас мэдрүүлсэн зомбитой кинонуудаа Univision-ээс зурагтаараа, харин гар утсаараа LookTV-ээс үзээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.