Өнөөдөр өглөө НБА лигийн плей-оффын гурван тоглолт явагдлаа. “Intuit Dome” ордонд “Лос-Анжелес Клипперс”, “Денвер Наггетс” багуудын гурав дахь тоглолт боллоо. Талбайн эзэд 117-83 харьцаатай ялалт байгуулж, цувралд 2:1 (110:112 OT, 105:102, 117:83) тэргүүлж эхлэв.
Клипперс – Денвер 117:83 (35:28, 30:19, 25:23, 27:13)
Intuit Dome
Клипперс: Ленард (21 + 11 сам + 6 дам), Харден (20 + 9 дам), Пауэлл (20), Зубац (19 + 9 сам), Данн (6 + 8 сам) – гараа; Батюм (12), Д.Жонс (10), Юбэнкс (3), Миллс (3), Богданович (2), Миллер (1), Симмонс (0), Браун (0), Кристи (0).
Денвер: Ж.Мюррэй (23), Йокич (23 + 13 сам + 13 дам), Гордон (15 + 7 сам), К.Браун (9), Портер (7) – гараа; Уэстбрук (3), Уотсон (2), Ннажи (1), Жордан (0), Пикетт (0), Стротер (0), Тайсон (0).
Хэдийгээр бут ниргүүлсэн ч тоглолтын хамгийн олон оноо авсан хоёр тамирчин нь зочин багийнхан байлаа. Сербийн төвийн тоглогч Никола Йокич трипл-дабл хийсэн бол хамгаалагч Жамал Маррей 23 оноо авсан. Харин “Клипперс” багийн Кавай Ленард 21 оноотой тоглолтыг өндөрлүүллээ. Дөрөв дэх тоглолт 27-нд болно.
Мемфис – Оклахома-Сити 108:114 (40:29, 37:22, 18:36, 13:27)
FedExForum
Мемфис: Пиппен (28), Жарен Жексон (22 + 7 сам), Морэнт (15), Бэйн (10 + 8 сам), Иди (9 + 7 сам) – гараа; Альдама (14), Кончар (5), Кеннард (5), В. Уильямс (0).
Оклахома-Сити: Гилжес-Александер (31 + 8 дам), Жейлен Уильямс (26), Холмгрен (24 + 8 сам), Хартенштайн (5), Дорт (2) – гараа; Жо (10), Карузо (10), Уоллес (5), Митчелл (1), Уиггинс (0), Жейлин Уильямс (0).
Цувралд 3-0 харьцаатай “Оклахома-Сити” баг тэргүүлж байна. Дараагийн тоглолт 26-нд болох юм.
Детройт – Нью-Йорк 116:118 (27:33, 26:33, 30:27, 33:25)
Little Caesars Arena
Детройт: Каннингем (24 + 7 сам + 11 дам), Хардуэй (24), Дюрен (16 + 8 сам), Томпсон (7), Харрис (5) – гараа; Шредер (18), Бизли (12), Холланд (6), Рид (4 + 8 сам).
Нью-Йорк: Таунс (31 + 8 сам), Брансон (30 + 7 сам + 9 дам), Ануноби (22), Брижес (20 + 7 сам), Харт (6 + 11 сам + 9 дам) – гараа; Пэйн (4), Макбрайд (3), Робинсон (2), Шэмет (0).
Цувралд 2-1 харьцаатай “Нью-Йорк” баг тэргүүлж байна. Дараагийн тоглолт 27-нд болох юм.