UBLife Logo
Эдийн засаг

Алтны үнэ хоёр өдөр дарааллан буурлаа

Алтны үнэ хоёр өдөр дарааллан буурлаа

Алт нь эдийн засгийн хямрал, геополитикийн хурцадмал байдал, валютын ханш тогтворгүй үед хамгийн найдвартай хөрөнгө оруулалт хэмээгддэг. Сүүлийн саруудад алтны үнэ 26 хувь буюу түүхэн дээд хэмжээнд хүртлээ өсөж 3500 ам.долларт хүрээд байсан ч хоёр өдөр дарааллан огцом буурлаа. 

Тухайлбал, БНХАУ АНУ-ын зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулсан тарифыг түр хугацаанд зогсоох талаар хэлэлцэж буй талаар мэдээллүүд цацагдаж эхэлсэн. Энэ нь зах зээлийн тогтвортой байдал сэргэхийн дохио болж, алтны эрэлтийг бууруулахад хүргэжээ.

Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэллийг бодлогын хүүгээ бууруулаагүй гэсэн шүүмжлэл олон хоног үргэлжилсний дараа Трамп түүнийг ажлаас нь хална гэсэн мэдээлэл хөвөрсөн. Харин Дональд Трамп үүнийг үгүйсгэсэн мэдэгдэл хийснээс хойш алтны үнэ 3.6 хувиар буураад байна. Алтны үнэ хэдий ингэж буурсан ч хувьцаануудын ханш эргэн өсөж буй талаар Saxo Bank-ын түүхий эдийн стратеги хариуцсан шинжээч Оле Хансен мэдэгдсэн юм. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ “Худалдааны хэлэлцээг үргэлжлүүлэхээс өмнө АНУ, Хятад хоёрын хооронд тогтоосон хэт өндөр татварыг бууруулах шаардлагатай” гэжээ. Одоогоор нэг унц алтны үнэ 3281.6 ам.долларт хүрсэн байна. 

Эх сурвалж: Reuters

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.