UBLife Logo
Загвар
Louis Vuitton АНУ-ын тарифаас үүдэж хамгийн алдартай цүнхнийхээ үнийг нэмлээ

Louis Vuitton АНУ-ын тарифаас үүдэж хамгийн алдартай цүнхнийхээ үнийг нэмлээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбооны улсуудаас орж ирэх бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулснаар Louis Vuitton брэнд АНУ-ын зах зээлд хамгийн эрэлттэй гар цүнхнийхээ үнийг нэмлээ. 

Тус брэндийн бэлгэ тэмдэг болсон LV монограм хээгээр бүхэлд нь бүрсэн том хэмжээтэй Neverfull GM цүнх АНУ дахь веб сайтад 2200 ам.долларын үнэтэй байгаа нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 100 ам доллараар илүү буюу 4.8 хувиар өссөн байна. LVMH группын 2025 оны эхний улирлын борлуулалтын 24 хувийг АНУ дахь худалдан авагчид бүрдүүлжээ. Bernstein-ийн шинжээч Лука Солка лхагва гарагт бичсэн нийтлэлдээ Louis Vuitton зөвхөн Neverfull GM цүнхний үнийг нэмээд зогсохгүй АНУ-д зарагдаж буй бүх цүнхнүүдийнхээ үнийг дунджаар 3.6 хувиар өсгөсөн гэжээ.

Цүнхнээс бусад үнэ нь өсөөгүй байгаа зарим бүтээгдэхүүнүүд нь АНУ-д үйлдвэрлэгддэг тул одоогоор хуучин буюу үндсэн үнээр нь зарж буй шалтгаан байх магадлалтай ажээ. Louis Vuitton тус улсад гурван томоохон цехтэй. Гэвч Европд үйлдвэрлэгдэн АНУ-д төлөх өндөр татвараас үүдэх алдагдлыг нөхөхийн тулд орж ирж байгаа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс өөр аргагүй байдалд орсон талаар LVMH-ийн санхүүгийн мэргэжилтэн Сесиле Кабанис өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.