Өнөөдөр Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 11-нд Токиод эхлэх Зуны тэмцээний банцүкэг өнөөдөр өглөө зарлалаа. Банцүкэг манай ёкозүна Хоошёорюү тэргүүлж байна. Тэрээр ёкозүна цолтой анхны түрүүгээ авахын төлөө зодоглоно. Ооносато хоёр башё дараалан зүүний озэкид жагслаа. Зуны тэмцээнд түрүүлэх, эсвэл үзүүрлэхэд ёкозүна цол хүртэх болно.

Өнгөрсөн Хаврын тэмцээнд түрүү бөхтэй даваа тэнцсэн Такаясү найман тэмцээний дараа комүсүби цолоо эргүүлэн авсан бол Киришима барууны сэкивакэ болжээ. Энэ башёд 1 сэкивакэ, 2 комүсүби барилдана.

Накамүра дэвжээний Каёо, Касүгано дэвжээний Точитайкай хоёр дээд зиндаанд дэвшлээ. Жюүрёод 4 бөх унасан дотор дээд зиндаанд 3 түрүүлсэн, озэки асан Митакэяма 10 жилийн дараа дахин жюүрёод барилдах болжээ. Хүнд бэртлээр санданмэд унаад байсан озэки асан Асанояма макүшитагийн барууны 14-т дэвшин гарч ирлээ.

Банцүкэд нийт 612 бөхийн нэр бичигдлээ. Исэгахама дэвжээ 37 бөх, Такасаго дэвжээ 26, Кисэ, Таманой, Нишёоносэки, Хаятэказэ дэвжээ тус бүр 20 бөхтэй байна. Исэгахама ояката саяхан Монголын төрийн шагнал Алтан гадас одон хүртсэн. Тэрээр Нагоя башёгийн өмнө долоодугаар сарын 6-нд 65 нас хүрж, тэтгэвэртээ гарах тул энэ тэмцээн түүний хувьд сүүлийн башё байх болно.
Манай бөхчүүдийн хувьд Роога, Тамашёохо нар дээд зиндаанд эргэн ирсэн. Жюүрёод ганцхан бөхтэй болсон нь шинэ залуусыг макүшитагаас хурдан дэвшихийг сануулсан нэг дохио юм. Макүшитад байгаа Сэйхакүхо Ө.Дэмиджамц тэдний нэг билээ.
Зуны тэмцээний банцүкэ
Ёкозүна Хоошёорюү
Оосносато Озэки Котозакүра
Дайэйшёо Сэкивакэ Киришима
Такаясү Комүсүби Вакатакакагэ
Вакамотохарү Маэгашира-1 Оохо
Аби М-2 Гоонояма
Тамаваши М-3 Хирадоүми
Такэрүфүжи М-4 Ичиямамото
Үра М-5 Чиёошёома
Оошёома М-6 Тобизарү
Хакүохо М-7 Чюраноүми
Оонокацү М-8 Кинбозан
Аонишики М-9 Мидорифүжи
Мэйсэй М-10 Шёодай
Эндо М-11 Шиши
Атамифүжи М-12 Таканошёо
Токихаяатэ М-13 Саданоүми
Котошёохо М-14 Роога
Рюүдэн М-15 Шёонанноүми
Каёо М-16 Нишикиги
Тамашёохо М-17 Асакоорюү
Точитайкай М-18
МОНГОЛ БӨХЧҮҮД
Жюүрёо
З-12 Б.Миторюү Төрболд
Макүшита
Б - 2 Дэванорюү Т.Тэмүүлэн
З-5 Кёкүкайюү Ш.Далайбаатар
З-6 Дайшёохо Ч.Шижирбаяр
Б-8 Асахакүрюү Р.Жамъянтогтох
З- 10 Хокүтомарү Н.Чинзориг
Б- 22 Казэноүми Ц.Билгүүн
Б- 28 Сэйхакүхо Ө.Дэмиджамц
З-35 Хокүтэнкай Г.Сүхбат
З- 46 Госэйзан Б.Мөнх-Од
Б- 48 Котокэнрюү Г.Билгүүн
Санданмэ
Б- 6 Саданохикари Д.Наранцогт
Жонидан
З-61 Тэнросэй С.Лувсангомбо