Испанид цахилгаан сүлжээ доголдож, улс орон даяараа харанхуйд умбалаа.

Мадрид, Андалусия, Эстремадурад онц байдал тогтоогоод байна. Аюулгүй байдлыг хангахаар 30 мянган цагдаагийн ажилтан ажиллаж байгаа юм.

Зөвхөн Испани төдийгүй Португал, Андорра, Францын хил орчмын бүсэд гэнэт тог тасарсан байна.

Барселона, Валенси, Ла-Корунья, Севилья хотуудад замын гэрэл, метро, нисэх буудал, төмөр замын сүлжээ зогслоо.

Банк, кафе, дэлгүүр хаагдаж, гар утасны холбоо тасарлаа.

Цэвэр ус, хоол унд авахаар дэлгүүрт дараалал үүсэж, цахилгаан шатанд гацсан хүмүүсийг аврах ажил үргэлжилж байна.

Тог тасарсан шалтгааныг тодорхойлоогүй байна. Технологийн осол, кибер халдлага гэх мэт таамаглал гарч, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм.

Португалын “Redes Energéticas Nacionais” оператор цаг агаарын ховор үзэгдэл гол шалтгаан гэж мэдээлсэн байна.











