UBLife Logo
Спорт

Жижиг Роналду Португалийн шигшээ багт анх удаагаа дуудагдлаа

Жижиг Роналду Португалийн шигшээ багт анх удаагаа дуудагдлаа

Дэлхийн домогт хөлбөмбөгчдийн нэг Криштиано Роналдугийн том хүү Португалийн 15 хүртэлх насны шигшээ багаас анх удаагаа дуудлага хүлээж авсан байна.

Өдгөө 14 настай Криштиано Роналду Жр 2022 оны 12-р сард Про лигийн багтай гэрээ байгуулсан аавынхаа хамтаар “Аль-Насср”-т хүчин зүтгэж байгаа билээ.

Том ах хүүгийнхээ эл мэдээг хуваалцахдаа "Хүү минь чамаар бахархаж байна" хэмээн бичжээ.

Роналдо Жуниор тавдугаар сарын 13-18-ны өдрүүдээр Хорватад болох залуучуудын тэмцээнд оролцох агаад Португалчууд тухайн тэмцээнд Япон, Грек, Английн багуудтай тоглох юм.

БаллонДор шагналыг тавантаа гардсан Роналду Португалийн шигшээ багийн төлөө 136 гоол оруулсан бөгөөд энэхүү амжилтаараа дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг.

Тэрбээр Роналду Жуниороос гадна 7 настай Ева, Матео хэмээх хоёр ихэр, мөн 7 настай Алана Мартина, 3 настай Белла гэсэн дөрвөн хүүхэдтэй.

Роналдо Жуниорын тухайд “Реал Мадрид”, “Ювентус”, “Манчестер Юнайтед”, “Аль-Насср”-ын академиудаар дамжин хүмүүжсэн.

Түүний хувьд “Ювентус”-ийн академид тоглож байхдаа нэг улиралд 58 гоол оруулсан гэгддэг.

Хэдийгээр түүнийг ирэх сард болох тэмцээнд Португалийн 15 хүртэлх насныхны шигшээ багаас дуудсан ч, насанд хүрсэн хойноо Португалаас гадна өөрийн төрсөн нутаг болох АНУ, эсвэл аавынхаа оршин суух зөвшөөрлийн дагуу Испанийн шигшээ багт ч тоглох боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.