ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин нар Москвад уулзаж, гэрээ хэлэлцээр хийлээ. Ши Жиньпин Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор хүрэлцэн ирээд байгаа билээ.
Хоёр тэргүүн хэлэлцээрийн дараа хамтарсан мэдэгдэл хийсэн юм. Талууд цаашдаа бүх талын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэдгээ мэдэгдэж, Хятадын ард түмэн Японы милитаризм, Оросын ард түмэн Германы фашизмыг ялсан ялалтын утга учрыг онцлон тэмдэглэлээ.
Мөн мэдэгдэлд “Манай хоёр улс Монголыг оролцуулан, гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Орос – Монгол – Хятад гэсэн эдийн засгийн коридор байгуулж, тус коридорын хүрээнд хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болно. Энэ бол маш ирээдүйтэй, ач холбогдолтой төсөл” гэж дурдсан байна.